Бэлтгэх хугацаа:
20 '
Болгох хугацаа:
55 '
Нийт хугацаа:
1 цаг 15 '
Орц:
-
Ургамлын тос, 1 амны халбага
-
Сонгино, том, хэрчсэн, 1 ширхэг
-
Сармис, татсан, 2 хумс
-
Цагаан гааны үндэс, татсан, 2 цайны халбага
-
Зираа, нунтаг, 1 ½ цайны халбага
-
Үсүүний үр, тээрэмдсэн, 1 ½ цайны халбага
-
Шанц, нунтаг, ½ цайны халбага
-
Лиш, тээрэмдсэн, 1 чимх
-
Лооль, хэрчсэн, 3 ширхэг
-
Амтат төмс, хэрчсэн, 680 г
-
Шар лууван, хэрчсэн, 1 ширхэг
-
Ус, 1 л
-
Хоолны давс, 1 цайны халбага
-
Газрын самар, хуурсан, хэрчсэн, 60 г
-
Бүрчиг, тээрэмдсэн, 1 чимх
-
Газрын самрын цөцгий, 2 амны халбага
-
Лишийн навч, хэрчсэн, 1 атга
Заавар:
- Дунд зэргийн гал дээр ургамлын тосыг халааж, сонгино нэмэн бага зэрэг боролтол хуурна.
- Сармис, цагаан гаа, зираа, лиш, шанц, үсүү холино. Мөн лооль, амтат төмс, шар лууван нэмж 5′ хуурна.
- Давс ба ус нэмж, зөөлөн гал дээр 30′ буцалгана.
- Гал дээрээс авч, хөргөөд, холиурт няцална. Буцааж савандаа хийгээд бүрчиг, газрын самрын цөцгий хутган халааж, аягалаад, лишийн навч цацна.
Тэмдэглэл:
Clove – лиш
Cayenne – бүрчиг
Cilantro – лишийн навч
Шимт бодисын мэдээлэл
Тэн
6
Нэг хүнд ногдох хэмжээ
415 мл
Нэг хүний авах
Илчлэг 168 kcalНийт өөх тос 11gХанасан өөх тос 1gХанаагүй өөх тос 10gДавс 457mgНүүрс ус 15gШирхлэг 4gЧихэр 4gУураг 5g