Шөл

Амтат төмс ба газрын самрын шөл
Тэн: 6

Амтат төмс ба газрын самрын шөл

Бэлтгэх хугацаа: 20 '
Болгох хугацаа: 55 '
Нийт хугацаа: 1 цаг 15 '

Орц:

  • Ургамлын тос, 1 амны халбага
  • Сонгино, том, хэрчсэн, 1 ширхэг
  • Сармис, татсан, 2 хумс
  • Цагаан гааны үндэс, татсан, 2 цайны халбага
  • Зираа, нунтаг, 1 ½ цайны халбага
  • Үсүүний үр, тээрэмдсэн, 1 ½ цайны халбага
  • Шанц, нунтаг, ½ цайны халбага
  • Лиш, тээрэмдсэн, 1 чимх
  • Лооль, хэрчсэн, 3 ширхэг
  • Амтат төмс, хэрчсэн, 680 г
  • Шар лууван, хэрчсэн, 1 ширхэг
  • Ус, 1 л
  • Хоолны давс, 1 цайны халбага
  • Газрын самар, хуурсан, хэрчсэн, 60 г
  • Бүрчиг, тээрэмдсэн, 1 чимх
  • Газрын самрын цөцгий, 2 амны халбага
  • Лишийн навч, хэрчсэн, 1 атга

Заавар:

  1. Дунд зэргийн гал дээр ургамлын тосыг халааж, сонгино нэмэн бага зэрэг боролтол хуурна.
  2. Сармис, цагаан гаа, зираа, лиш, шанц, үсүү холино. Мөн лооль, амтат төмс, шар лууван нэмж 5′ хуурна.
  3. Давс ба ус нэмж, зөөлөн гал дээр 30′ буцалгана.
  4. Гал дээрээс авч, хөргөөд, холиурт няцална. Буцааж савандаа хийгээд бүрчиг, газрын самрын цөцгий хутган халааж, аягалаад, лишийн навч цацна.

Тэмдэглэл:

Clove – лиш

Cayenne – бүрчиг

Cilantro – лишийн навч

Шимт бодисын мэдээлэл

Тэн

6

Нэг хүнд ногдох хэмжээ

415 мл

Нэг хүний авах Илчлэг 168 kcalНийт өөх тос 11gХанасан өөх тос 1gХанаагүй өөх тос 10gДавс 457mgНүүрс ус 15gШирхлэг 4gЧихэр 4gУураг 5g

Амтат төмс, хар шош, лоолийн шөл
Тэн: 4

Амтат төмс, хар шош, лоолийн шөл

Бэлтгэх хугацаа: 15 '
Болгох хугацаа: 30 '
Нийт хугацаа: 45 '

Орц:

  • Амтат төмс, арилгаж хэрчсэн, 400 г
  • Хар шош, болгосон, 420 г
  • Улаан лооль, хэрчсэн, 400 г
  • Чидуны тос, 30 мл
  • Сармис, нарийн татсан, 15 г
  • Цагаан гаа, хэрчсэн, 6 г
  • Шар сонгино, хэрчсэн, 200 г
  • Зираа, нунтагласан, 2 г
  • Чингэр, нунтагласан, 2 г
  • Хоолны давс, 6 г
  • Нимбэгийн шүүс, 30 мл
  • Цэвэр ус, 480 мл

Заавар:

  1. Чидуны тос халааж, сонгиноо 2 минут хуурна.
  2. Сармис, цагаан гаа, чингэр, зираа, давс нэмж хутган дахиад 2 минут хуурна.
  3. Амтат төмс, лооль, хар шош, ус нэмэн 15 минут зөөлөн буцалгаад гал дээрээс авна.
  4. Шөлний гуравны нэгийг холиурт няцлаад буцааж хийнэ.
  5. Нимбэгийн шүүс нэмж хутгана.

Тэмдэглэл:

Ginger – цагаан гаа

Paprika – чингэр

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

360 g

Нэг хүний авах Илчлэг 341Нийт өөх тос 8gХанасан өөх тос 1gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 6gЦөсөг 0mgДавс 629mgНүүрс ус 57gШирхлэг 15gЧихэр 12gУураг 13g

Багиртай алимны шөл
Тэн: 4

Багиртай алимны шөл

Бэлтгэх хугацаа: 10 '
Болгох хугацаа: 40 '
Нийт хугацаа: 50 '

Орц:

  • Цөцгийн тос, 2 амны халбага
  • Шар сонгино, хэрчсэн, 1 ширхэг
  • Алим, арилгаж, голыг нь аваад 8 хуваасан, 2 ширхэг
  • Багир, 2-3 амны халбага
  • Тахиа эсвэл ногооны борш, 2.5 аяга

  • Зөгийн бал, 1 амны халбага
  • Цөцгий, 1/2 аяга
  • Хоолны давс
  • Нимбэгийн шүүс
  • Ногоон сонгино эсвэл яншуй, дээр нь цацах

Заавар:

  1. Дунд зэргийн гал дээр цөцгийн тосыг хайлуулж, сонгино хийгээд 2-3′ хуурна.
  2. Алим нэмээд дахиад 2′ болгоно.
  3. Давс, багир хийж хутгаад 1′ хуурна.
  4. Зөгийн бал, боршийг нэмж буцалгана. Галыг багасгаад алим, сонгино зөөлөртөл 20′ нургиулна.
  5. Шөлийг гал дээрээс авч хөргөөд холиурт няцална. Буцааж савандаа хийгээд халаана.
  6. Цөцгий, нимбэгийн шүүс хийж хутгаад аягална. Яншуй эсвэл ногоон сонгино дээр нь цацна.

Тэмдэглэл:

Curry – багир

Stock – борш

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

277 g

Нэг хүний авах Илчлэг 254 kcalНийт өөх тос 19gХанасан өөх тос 11gХанаагүй өөх тос 7gЦөсөг 55mgДавс 281mgНүүрс ус 16gШирхлэг 1gЧихэр 10gУураг 5g

Бөөрөнхий махтай шөл
Тэн: 7

Бөөрөнхий махтай шөл

Бэлтгэх хугацаа: 15 '
Болгох хугацаа: 45 '
Нийт хугацаа: 1 цаг

Орц:

  • Чидуны тос, 2 амны халбага
  • Сонгино, том, хэрчсэн, 1 ширхэг
  • Сармис, татсан, 1 хумс
  • Үхрийн шөл, 2 л
  • Ус, 1 л
  • Лоолийн сүмс, 120 мл
  • Ногоон буурцаг, урт хэрчсэн, 230 г
  • Шар лууван, том, хэрчсэн, 2 ширхэг
  • Тутарга, 70 г
  • Үхрийн мах, татсан, 450 г
  • Гааны навч, хэрчсэн, 1/4 аяга
  • Яншуй, хэрчсэн, 1/4 аяга
  • Хоолны давс, 1 1/2 цайны халбага
  • Бурш, 1/4 цайны халбага
  • Өндөг, том, 1 ширхэг
  • Вандуй, 1 1/2 аяга
  • Хахууна, хэрчсэн, 1 цайны халбага
  • Бүрчиг, 1/8 цайны халбага
  • Үсүүний навч, хэрчсэн, 1/2 аяга

Заавар:

  1. Саванд дунд зэргийн гал дээр чидуны тосыг халааж, сонгино нэмээд зөөлөн болтол 5′ хуурна. Сармис хийж 1′ болгоно.
  2. Шөл, ус, лоолийн сүмс нэмж буцалгаад галыг зөөлөн болгоно. Ногоон буурцаг, шар лууван нэмнэ.
  3. Түүхий тутаргыг мах, гааны навч, яншуй, давс, бурш, өндөгтэй хольж, 2.5 см голчтой бөөрөнхийлнө.
  4. Бөөрөнхий махыг шөлөнд нэмээд 30′ буцалгана.
  5. Вандуйг холиод хахууна, давс, бурш, бүрчиг нэмж амтална.
  6. Аягалсан шөлөн дээрээ үсүүний навч цацна.

Тэмдэглэл:

Oregano – хахууна

Parsley – яншуй

Шимт бодисын мэдээлэл

Тэн

7

Нэг хүнд ногдох хэмжээ

620 g

Нэг хүний авах Илчлэг 369 kcalНийт өөх тос 18gХанасан өөх тос 6gХанаагүй өөх тос 11gЦөсөг 106mgДавс 668mgНүүрс ус 22gШирхлэг 7gЧихэр 7gУураг 30g

Хошуу будааны няцалбар, үзэм, газрын самар, сүүтэй амс
Тэн: 4

Хошуу будааны няцалбар, үзэм, газрын самар, сүүтэй амс

Болгох хугацаа: 20 '
Нийт хугацаа: 20 '

Үзэм, газрын самраас гадна өөр бусад самар, мөн шинэ жимстэй идэж болно.

Орц:

  • Хошуу будааны няцалбар, 200 г
  • Үзэм, 50 г
  • Газрын самар, 50 г
  • Давс, 3 г
  • Үнээний сүү, 200 мл
  • Цэвэр ус, 400 мл

Заавар:

  1. Хошуу будааны няцалбар, үзэм, газрын самрыг тус тусад нь саванд усанд дэвтээж хонуулна.
  2. Дэвтээсэн хошуу будааны няцалбараа шүүж аваад цэвэр ус, давс хийн зөөлөн гал дээр 6 минут буцалгана.
  3. Үнээний сүү нэмээд буцалж эхэлмэгц нь гал дээрээс авна.
  4. Үзэм ба газрын самрыг шүүж аваад болгосон амсандаа хийж хутгана.

Тэмдэглэл:

Rolled oat (овсяные хлопья, овёс) – хошуу будааны няцалбар

Peanut – газрын самар

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

225g

Нэг хүний авах Илчлэг 175Нийт өөх тос 8gХанасан өөх тос 2gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 5gЦөсөг 4mgДавс 372mgНүүрс ус 22gШирхлэг 3gЧихэр 11gУураг 6g

Шар лууван ба наргилын сүүтэй зутан шөл
Тэн: 4

Шар лууван ба наргилын сүүтэй зутан шөл

Бэлтгэх хугацаа: 5 '
Болгох хугацаа: 1 цаг 15 '
Нийт хугацаа: 1 цаг 20 '

Бэлэн шөл хэрэглээгүй, үнээний сүү ороогүй зутан шөл.

Орц:

  • шар лууван, арилгаж том хэрчсэн, 1000 г
  • наргилын сүү, 400 мл
  • буурцганын сүмс, 15 мл
  • шанц, нунтагласан, 5 г
  • шар сонгино, арилгаж хэрчсэн, 70 г
  • мөхлөгийн навч, 1 ширхэг
  • сармис, арилгаж татсан, 15 г
  • бурш, нунтагласан, 20 мг
  • хоолны давс, 3 г
  • чидуны тос, 30 мл

Заавар:

1. Шар лууван, чидуны тосны тал, давс, буршийг хольж зууханд 220 хэмд 40 минут гадна тал нь борлотол барина.

2. Сонгино, сармис, чидуны тосны үлдсэнг зөөлөн гал дээр хуурч, шар лууван, мөхлөгийн навч, шанц, буурцганын сүмс, 500 мл цэвэр ус нэмээд 20 минут буцалгаад хөргөнө.

3. Хөрсөн шөлнөөс мөхлөгийн навчийг гаргаж хаяад холиурт боловсруулна.

4. Шөлийг халаагаад наргилын сүү нэмж хутгана.

Тэмдэглэл:

Coconut milk – наргилын сүү

Soy sauce – буурцганын сүмс

Cinnamon – шанц

Bay leaf (лавровый лист) – мөхлөгийн навч

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

370 ml

Нэг хүний авах Илчлэг 329Нийт өөх тос 24gХанасан өөх тос 18gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 4gЦөсөг 0mgДавс 672mgНүүрс ус 28gШирхлэг 9gЧихэр 10gУураг 5g