Хач гүргэм

 

Хач гүргэм нь Crocus sativus цэцгийн үр боловсруулах орны амсар ба багана хэсгийг ялган түүж, тусгай аргаар хатааж бэлтгэсэн хоол амтлагч юм. Хоногт 1.5 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Халуун усанд хандалж, цай болгон хэрэглэнэ.

Үйлчлэлүүд:

В төрлийн халдварт шар, томуу, хүүхдийн амьсгалын замын халдвар үүсгэгч янгийн эсрэг дархлааг дэмждэг.

Хөнгөн ба дунд хэлбэрийн сэтгэл гутралын зарим эмийг гаж нөлөөгүйгээр орлохоос гадна сэтгэл засах, санаа зоволтыг бууруулах чадвартай. Нойргүйдсэн үед, мөн эрүүл хүмүүст ч бөх нойрсоход тусална.

Эрүүл эсүүдийг орхин зөвхөн хавдрын эсийг устгаж, хавдрын ургалтыг дарангуйлдаг төдийгүй хавдрын эсийг эмчилгээнд мэдрэг болгодог.

Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн өмнөх сэтгэл санааны тогтворгүй байдал, уур уцаар, нойргүйдэл, амттанд хэт дурлах зэргийг багасгадаг.

Үрийн шингэнд нөлөөлөхгүйгээр бэлгийн чадавхийг сайжруулахаас гадна дур өдөөх, өвдөлт багасгах, чийглэх, таашаал нэмэгдүүлэх үйлчлэлтэй.

Хоолны дуршлыг багасган жин барих, жин хасахад тусалдаг.

Цусны өөх тосыг бууруулж судас бөглөрөлт, шигдээс зэрэг зүрх судасны өвчний эрсдлийг бууруулдаг.

Цусны чихрийг багасгахаас гадна үүнийг багасгах дааврын мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг.

Чихрийн шижингийн үед нүд гэмтэхийг бууруулж, нүдний даралтыг багасгадаг. 60-аас дээш насанд нүдний шар толбо гэмтэхээс сэргийлж харааг сайжруулдаг.

Бүх төрлийн үе мөчний үрэвслийг намдаадаг.

Эр бэлгийн дааврын хэмжээг нэмэгдүүлэн умайн булчингийн зангилааг (миома) агшаадаг.

Толгой таллаж өвдөхөөс сэргийлдэг. Зөнөглөх өвчний үед ой тогтоолтыг нэмэгдүүлж, тархины үйл ажиллагааг сайжруулдаг. Зарим төрлийн уналт таталтаас сэргийлж, хугацааг нь богиносгодог.

Харшлын шалтгаантай гуурсан хоолойн багтраагийн үед гөлгөр булчин суллаж, дархлал дэмжсэнээр амьсгал уужруулж, багтрааг багасгадаг.

Боргол уудаг хүмүүсийг хурдан сэргээж, эрч хүч нэмэхэд тусалдаг.

Бүх төрлийн архаг хууч өвчин үүсэх, сэдрэхээс хамгаалдаг.

Анхааруулга:

Нойрмог болгож, амьсгал удаашруулдаг тул тайвшруулах эм хэрэглэж байгаа үед

Цусны чихрийг бууруулдаг тул чихрийн шижингийн эм хэрэглэж байгаа бол

Цусны даралтыг бууруулдаг тул даралтны эм ууж байгаа үед

Цай, борголын сэргээх үйлчлэл удаан хадгалагдахад хүргэдэг тул

Нэг овогт багтах бусад ургамлуудад нь харшилтай бол тус тус хэрэглэхийг болон хамт хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор 20 мг буюу 3-4 ширхгийг 90 хэм хүртэлх аяга халуун усанд шар өнгөтэй болтол хандлаад ууна. Нэг хүний 15 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 30-60 мг. Нэг хүний 5-10 хоногийн эмчилгээ. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 42 хоног.