Үхрийн мах, шар лууван, цух, улаан хонхон чинжүүтэй хуурга

Үхрийн мах, шар лууван, цух, улаан хонхон чинжүүтэй хуурга

Тэн: 4

Үхрийн мах, шар лууван, цух, улаан хонхон чинжүүтэй хуурга

Бэлтгэх хугацаа:
15 '
Болгох хугацаа:
10 '
Нийт хугацаа:
25 '

Цаг давчуу үед түргэн хооллох боломжийг олгох ба цагаан будаа агших зуур бэлэн болно.


Орц:

  • Чидуны тос, 30 мл
  • Үхрийн мах, далбагар нимгэн зүссэн, 450 г
  • Цух, том хэрчсэн, 135 г
  • Улаан хонхон чинжүү, урт нарийн хэрчсэн, 150 г
  • Лууван, урт нимгэн зүссэн, 120 г
  • Ногоон сонгино, хэрчсэн, 15 г
  • Сармис, нарийн татсан, 5 г
  • Буурцганын сүмс, 30 мл
  • Гүнждийн үр, 6 г
  • Агшаасан тутарга, 180 г

Заавар:

1. Дундаас дээш халаасан гал дээр шанаган тогоонд тосоо халаагаад үхрийн махаа борлох хүртэл хуурна.

2. Үхрийн махаа хажуу тийш нь зайчлаад хонхон чинжүү, цух, лууван, ногоон сонгино, сармис хийж ногоог зөөлөртөл болгоно.

3. Ногоогоо үхрийн махтай холиод буурцганын сүмс, гүнждийн үрээр амтлаад нэмж хуурна.

Тэмдэглэл:

Буурцганын сүмс, сармис хийсэн учраас давс хэрэглэхгүй байгааг анзаараарай. Цухын ишийг тусад нь салган авч, хатуу гадар хэсгийг нь хальсалж хаяад, нимгэн хэрчиж хуураарай.

Broccoli – цух

Sesame seed – гүнждийн үр

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

280g

Нэг хүний авах

Илчлэг 459 ккалНийт өөх тос 27gХанасан өөх тос 8gЗавсрын өөх тос 1gХанаагүй өөх тос 16gЦөсөг 98mgДавс 534mgНүүрс ус 22gШирхлэг 3gЧихэр 3gУураг 33g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Эмийн балжингаравын хатаасан цэцэг

 

Эмийн балжингарав голгэсэртэн овгийн Matricaria chamomilla зүйлийн нэг наст ургамал. Энэ ургамлын цэцгийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уух ба хоногт 15 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. 

 

Үйлчлэлүүд:

Төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж, таталтын эсрэг, тайвшруулах, нойрсуулах үйлдэл үзүүлдэг.

Энэ ургамлын тос үрэвсэл намдааж, халуун бууруулдаг.

Эрүүл эсийг орхин хавдрын эсийг сонгомлоор үхүүлэх хавдрын эсрэг үйлдэлтэй.

Халуун уур нь хамрын ханиад буюу шуухинаагийн шинж тэмдгийг багасгахад тустай.

Эрэгтэйчүүд зүрхний шигдээсээр үхэх эрсдлийг бууруулдаг.

Хүүхдийн гэдэсний өвдөлтийг намдааж, суулгалтыг зогсооно.

Харшлын шалтгаантай арьсны намарс өвчний эсрэг үйлчлэлтэй.

Гэдэс дүүрэх, шархлах, цочрох болон хэвлийгээр өвдөхөд тустай.

Шамбарам, түүнтэй хавсарсан үрэвслийг намдаана.

Бөөр, шээсний замын нянгийн эсрэг үйлчлэлтэй.

Зүрх агших үеийн цусны даралтыг бууруулж, шээсний гарцыг нэмэгдүүлдэг.

Ходоод, гэдэсний замын үрэвсэлт өвчнүүдэд тустай төдийгүй ходоодны шарх үүсгэдэг Helicobacter pylori нянг дарангуйлдаг.

Арьсны бага зэргийн цочрол, улайлт, наранд түлэгдэлт, тууралтыг намдаана.

Эм бэлгийн дааврыг дарангуйлж, ясны үүдэл эсийн ялгаран хөгжихийг дэмжсэнээр настай хүмүүст яс хэврэгших, сийрэгжихээс сэргийлнэ.

Цусны чихрийг бууруулж, элгэнд хуримтлагдахыг нэмэгдүүлснээр чихрийн шижинд тустай.

Эмийн балжингаравын хандаар угаахад үтрээний, ялангуяа цэвэршилтийн үеийн үрэвсэл намддаг.

Шарх хатаах, хөрсжүүлэх, халдвараас хамгаалах үйлдэлтэй.

 

Анхааруулга:

Цус шингэлэх эмийн үйлчлэлийг нэмэгдүүлдэг тул тохируулж хэрэглэнэ. Энэ овогт багтах бусад ургамалд харшилтай бол хориглоно.

 

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1-2 г буюу 2 цайны халбага хатаасан цэцгийг халуун усанд дэвтээж хэрэглэнэ. Нэг хүний 30 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 6 г. Нэг хүний 5 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.

 

Хүүхэд олох өдрөө мэдэх эсвэл жирэмслэлтээс хамгаалах

Та сарын тэмдгийн мөчлөгийн мэдээллээ ашиглан жирэмслэх буюу хүүхэд олох боломжтой өдрүүдээ олж тогтоох боломжтой.

Сүүлийн сарын тэмдэг эхэлсэн өдөр ба хэд хоноод дараагийн сарын тэмдэг ирдэг болохыг доороос сонгоод өндгөн эс гадагшлах өдрийг тооцоолох гэсэн товчлуурыг дараарай.

Өндгөн эс гадагшлах боломжтой өдрүүд гарч ирэх ба хувь нь өндөр байх тусам хүүхэд олох магадлал өндөр байна.

Харин эсрэгээрээ хүүхэд олохгүй байхыг хүсэж байгаа бол өндгөн эс гадагшлах боломжтой өдрүүдэд бэлгийн хавьталд битгий ороорой.

Өндгөн эс гадагшлахыг тооцоолох
Таны сүүлийн сарын тэмдэг хэзээ эхэлсэн бэ?
Жишээ нь 18/01/2020
Голчлон хэр удаан үргэлжилдэг вэ?
Мөчлөгүүд ерөнхийдөө 23-аас 35 хоног байдаг
Өндгөн эс гадагшлах өдрийг тооцоолох
өндгөн эс гадагшлах боломжтой
Due to your cycle length, unfortunately we can’t estimate an ovulation probability. We recommend that you use a Digital Ovulation Test to accurately detect your most fertile days.
  *
Сүүлийн сарын тэмдгийн эхлэл
  20%
энэ өдөр өндгөн эс гадагшлах боломж
Мэдээллээ өөрчлөх

 

 

Та эрүүл жирэмслэлт ба тээлт хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл жирэмслэлт ба тээлт

 

 

Хар шош, эрдэнэ шиш, хонхон чинжүү, интоор лоольтой холиг

Хар шош, эрдэнэ шиш, хонхон чинжүү, интоор лоольтой холиг
Тэн: 4

Хар шош, эрдэнэ шиш, хонхон чинжүү, интоор лоольтой холиг

Бэлтгэх хугацаа: 20 '
Нийт хугацаа: 20 '

Орц:

  • Хар шош, болгосон, 420 г
  • Эрдэнэ шиш, 50 г
  • Улаан хонхон чинжүү, дөрвөлжилж хэрчсэн, 70 г
  • Интоор лооль, найм хуваасан, 60 г
  • Улаан сонгино, хэрчсэн, 50 г
  • Нимбэгийн шүүс, 15 мл
  • Чидуны тос, 20 мл
  • Цагаан дарсны цуу, 20 мл
  • Чинжүүний нунтаг, 0.4 г
  • Зираа, нунтагласан, 0.5 г
  • Хоолны давс, 1 г

Заавар:

  1. Бүх орцыг саванд хамтад нь хийнэ.
  2. Хооронд нь сайтар холино. Таглаад наанадаж 2 цаг хөргөгчинд байлгана.

Тэмдэглэл:

4 хоног хүртэл хугацаагаар хадгалж болно.

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

175 g

Нэг хүний авах Илчлэг 206Нийт өөх тос 5gХанасан өөх тос 1gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 4gЦөсөг 0mgДавс 104mgНүүрс ус 31gШирхлэг 10gЧихэр 3gУураг 10g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох