Цагаан шиваантигийн хатаасан цэцэг

 

Шиваантиг нь голгэсэртэн овгийн Chrysanthemum morifolium олон наст ургамал юм. Энэ ургамлын цэцгийг хатааж, халуун усанд хандлан цай болгож, хоногт 5 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

 

Үйлчлэлүүд:

Үрэвслийн эсрэг үйлдэл нь архаг хууч өвчнөөс сэргийлэх, хоолойн өвдөлтийг намдаах, халуун буулгаж биеийг хөргөх, нүд улайж хуурайшихыг намдаана.

Исэлдэлтийн эсрэг үйлчлэл нь нүдний харааг сайжруулдаг.

Хоргүйжүүлэх үйлчлэлтэй тул шарталтыг бууруулж, элэг хамгаалдаг.

Амин дэм, эрдсээр баялаг тул ясны сийрэгжилт бууруулж, үүсэхээс сэргийлдэг.

Хоолны дараа таргалахгүй байлгана.

Чихрийн шижингээс сэргийлнэ.

Тайвшруулах, нойрсуулах үйлдэл нь цусны даралт буулгаж, зүрх өвдөхийг намдаана.

Дархлал дэмжих, халдварын эсрэг үйлчлэлтэй тул арьсны эмгэгт тустай.

Толгойн өвдөлтийг намдаана.

 

Анхааруулга:

Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол хэрэглэхийг хориглоно.

 

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1 г буюу 3-5 ширхэг хатаасан цэцгийг 90-95 хэмийн аяга халуун усанд хандлаад ууна. Нэг хүний 45 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 3 г. Нэг хүний 15 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 49 хоног.

 

Биеийн хэлбэр тооцоолох

Та биеийн хэлбэрээ доор тооцоолох замаар таргалалттай холбоотой эрүүл мэндийн эрсдэл байгаа эсэхийг мэдэх боломжтой.

Та өөрийн хүйс, бэлхүүсний тойрог, ташааны тойргийн утгуудыг доор оруулаарай.

Бэлхүүсний тойргийг тэмтрэгдэж байгаа хамгийн доод хавирганы яг доогуур, харин ташааны тойргийг өгзөг оролцсон хамгийн бүдүүн хэсэгт нь хэмжээрэй.

Бөөрөнхий байцаа, ягаан байцаа, шар лууван, улаан сонгинотой холиг

Бөөрөнхий байцаа, ягаан байцаа, шар лууван, улаан сонгинотой холиг
Тэн: 4

Бөөрөнхий байцаа, ягаан байцаа, шар лууван, улаан сонгинотой холиг

Бэлтгэх хугацаа: 20 '
Нийт хугацаа: 20 '

Орц:

  • Бөөрөнхий байцаа, маш нарийн хэрчсэн эсвэл сазаар зорсон, 200 г
  • Ягаан байцаа, маш нарийн хэрчсэн эсвэл сазаар зорсон, 200 г
  • Шар лууван, сазаар зорсон, 200 г
  • Улаан сонгино, нимгэн хэрчсэн, 50 г
  • Зөөхий, 120 г
  • Алимны хахар цуу, 15 мл
  • Зөгийн бал, 15 мл
  • Бурш, нарийн тээрэмдсэн, 2 г
  • Хоолны давс, 4 г
  • Нунтаг гич, 2 г

Заавар:

  1. Бөөрөнхий байцаа, ягаан байцаа, шар лууван, улаан сонгиноо саванд холино.
  2. Үлдсэн бүх орцыг жижиг саванд хамтад нь хийж сайтар хутгана.
  3. Хутгасан сүмсээ ногоон дээрээ асгаж холино.

Тэмдэглэл:

Apple cider vinegar – алимны хахар цуу

Black pepper – бурш

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

200g

Нэг хүний авах Илчлэг 127Нийт өөх тос 6gХанасан өөх тос 3gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 2gЦөсөг 18mgДавс 450mgНүүрс ус 18gШирхлэг 4gЧихэр 11gУураг 3g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Олон орцтой хоолны илчлэгийн хэмжээ

Биеийн жингээ хасах эсвэл барихыг хүсвэл та хоол хүнсэнд агуулагдах илчлэгийн хэмжээг зайлшгүй мэдэж авах шаардлагатай болдог.

Ихэвчлэн жингийн 100 г эсвэл эзлэхүүний 100 мл тутамд агуулагдах илчлэгийн хэмжээг ккал гэсэн нэгжээр хэмжин илэрхийлдэг.

Харин хэрэглэхэд амар байх үүднээс 1 г тутмын илчлэгийг доор жагсаалаа. Та идэх хэмжээгээ энэ тоогоор нь үржүүлэхэд л биед орох илчлэг гарна.

Жишээ нь, 300 г бантан идэх бол 0.85 ккал хэмжээгээр нь үржүүлээд 255 ккал болж байна.

Зарим монгол хоолны илчлэгийн хэмжээ (ккал)

Бантан     0.85

Банш     2.05

Банштай шөл     0.7

Бөөрөнхий мах, гоймонтой шөл     0.8

Бууз     2.05

Гурилтай шөл     0.75

Гоймонтой хуурга     1.8

Гоймонтой шөл     0.8

Мантуун бууз     2.28

Нарийн мах, ногоотой хуурга     1.38

Нийслэл холиг     1.8

Ногоотой хуурга     0.87

Ногоотой шөл     0.7

Сүүтэй хошуу будаа     0.6

Сүүтэй хүүхдийн будаа     0.57

Сүүтэй шар будаа     1.73

Хөц будаатай шөл     0.65

Хуушуур     1.64

Цагаан будаатай хуурга     1.38

Цагаан будаатай шөл     0.88

Цуйван     2

Шорлог     1.4

 

Зарим гадаад хоолны илчлэгийн хэмжээ (ккал)

Tuna salad     0.73

Tandoori chicken     2.47

Sandwich     2.25

Ramen     0.62

Omelette     3.87

Пирожок     0.8

Goulash     0.9

Dim sum     0.41

Spaghetti     0.63

Beef steak     1.33

Амтат төмс, хар шош, лоолийн шөл

Амтат төмс, хар шош, лоолийн шөл
Тэн: 4

Амтат төмс, хар шош, лоолийн шөл

Бэлтгэх хугацаа: 15 '
Болгох хугацаа: 30 '
Нийт хугацаа: 45 '

Орц:

  • Амтат төмс, арилгаж хэрчсэн, 400 г
  • Хар шош, болгосон, 420 г
  • Улаан лооль, хэрчсэн, 400 г
  • Чидуны тос, 30 мл
  • Сармис, нарийн татсан, 15 г
  • Цагаан гаа, хэрчсэн, 6 г
  • Шар сонгино, хэрчсэн, 200 г
  • Зираа, нунтагласан, 2 г
  • Чингэр, нунтагласан, 2 г
  • Хоолны давс, 6 г
  • Нимбэгийн шүүс, 30 мл
  • Цэвэр ус, 480 мл

Заавар:

  1. Чидуны тос халааж, сонгиноо 2 минут хуурна.
  2. Сармис, цагаан гаа, чингэр, зираа, давс нэмж хутган дахиад 2 минут хуурна.
  3. Амтат төмс, лооль, хар шош, ус нэмэн 15 минут зөөлөн буцалгаад гал дээрээс авна.
  4. Шөлний гуравны нэгийг холиурт няцлаад буцааж хийнэ.
  5. Нимбэгийн шүүс нэмж хутгана.

Тэмдэглэл:

Ginger – цагаан гаа

Paprika – чингэр

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

360 g

Нэг хүний авах Илчлэг 341Нийт өөх тос 8gХанасан өөх тос 1gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 6gЦөсөг 0mgДавс 629mgНүүрс ус 57gШирхлэг 15gЧихэр 12gУураг 13g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Биеийн өөх тооцоолох

Та биеийнхээ өөхний хэмжээг доор тооцоолох замаар таргалалттай холбоотой эрүүл мэндийн эрсдэл байгаа эсэхийг мэдэх боломжтой.

Та өөрийн нас, хүйс, өндөр, жингийн утгуудыг доор оруулж Тооцоолох гэсэн товчлуурыг дараарай.

Биеийн өөхний хэмжээ хувиар гарах ба хүснэгттэй хариугаа тулгаарай.

Биеийн өөх тооцоолох

шаардлагатай
шаардлагатай
шаардлагатай
шаардлагатай
шаардлагатай

Таны биеийн өөх ……

Биеийн өөхний хүснэгт

Тодорхойлолт Эм Эр
Эрсдэлгүй 20-25% 8-14%
Бага эрсдэлтэй 22-25% 15-19%
Их эрсдэлтэй 30+% 25+%

Лооль, хэмх, хигдэсний холиг

Лооль, хэмх, хигдэсний холиг
Тэн: 4

Лооль, хэмх, хигдэсний холиг

Бэлтгэх хугацаа: 5 '
Нийт хугацаа: 5 '

Ногоогоо угаагаад хадгалчихсан байхад маш богино хугацаанд бэлдэх боломжтой.

Орц:

  • Хигдэс, том хэрчсэн, 280 г
  • Улаан лооль, том хэрчсэн, 240 г
  • Өргөст хэмх, уртааш нь хувааж хөндлөн зузаан хэрчсэн, 200 г
  • Хоолны давс, 1.5 г
  • Бор элсэн чихэр, 5 г
  • Чидуны тос, 60 мл
  • Нимбэгийн шүүс, 30 мл

Заавар:

1. Жорын бүх орцыг нэг саванд нийлүүлж хийнэ.

2. Хооронд нь холино.

Тэмдэглэл:

Lettuce – хигдэс

Olive oil – чидуны тос

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

205g

Нэг хүний авах Илчлэг 157Нийт өөх тос 14gХанасан өөх тос 2gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 12gЦөсөг 0mgДавс 157mgНүүрс ус 8gШирхлэг 2gЧихэр 5gУураг 2g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Биеийн цулын товьёг тооцоолох

Та биеийн цулын товьёгоо доор тооцоолох замаар хэвийн жинтэй байгаа эсэхээ мэдэх боломжтой.

Хэвийн бус жинтэй бол эрүүл мэндийн шалтгаанаар жингээ нэмэх эсвэл хасах шаардлага үүсдэг.

Та өөрийн өндөр, жингийн утгуудыг доор оруулж БЦТ тооцоолох гэсэн товчлуурыг дараарай.

Биеийн Цулын Товьёг (БЦТ) тооцоолох
Хэвийн жинтэй байгаа эсэхээ тооцоолж гаргаарай.
Биеийн Цулын Товьёг (БЦТ) тооцоолох
Өндөр
см
125-225 хоорондын утга оруулаарай.
Жин
кг
10.0-500.0 хоорондын утга оруулаарай.
Өндөр
жинт
мамх
4.2-7.3 хоорондны утга оруулаарай.
Жин
жинт
чулуу
22.0-100.0 хоорондын утга оруулаарай.
БЦТ тооцоолох
Биеийн жингийнхээ эрүүл мэндийн төрлийг тодорхойлоорой.

Чонон хармагийн хатаасан жимс

 

Чонон хармаг чэсэнцэрийн овгийн Lycium ruthenicum зүйлийн цэцэгт ургамал. Энэ ургамлын жимсийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уухаас гадна дэвтээсэн жимсийг хоногт 6 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

 

Үйлчлэлүүд:

Шүвтэн хүчлийн солилцоог нэмэгдүүлж, насжилттай холбоотой өөрчлөлтүүдийг сааруулан хөгшрөлтийн эсрэг үйлчилдэг.

Эмгэг ургалтыг саатуулж, өөрчлөгдсөн эсүүдийн үхлийг нэмэгдүүлснээр хавдрын эсрэг үйлдэлтэй.

Элэгний өөхний дуслын хэмжээг багасгах, эдийн гэмтлийг саатуулах, цусанд элэгнээс чөлөөлөгдсөн исгэгүүдийг бууруулах замаар элэг хамгаалдаг.

Мэдрэлийн эсийн үхлийг бууруулах, гэмтлийн өөрчлөлтийг засварлах, ой тогтоолтыг нэмэгдүүлэх байдлаар мэдрэл хамгаалдаг.

Зүрхний үрэвсэлтэй эд эс болон үхжилтэй ширхэгийн хэмжээг бууруулан зүрх хамгаалдаг.

Дэлүү ба сэрээ булчирхайн эсийн үхлийг бууруулах, тэр дотроо дархлалын эсүүд устахаас сэргийлэх замаар цацрагаас хамгаалдаг.

Эсийн ба шингэний дархлал хариуцсан эсүүдийн ялгаран хөгжихийг дэмжих, гадны биетийг залгих болон хайлуулах үйл явцыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг зохицуулах уурагуудын түвшинг өсгөн дархлал дэмжихээс гадна үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.

Өөх тосны исэлдэлтийг бууруулах, нүүрс усны хэмжээг нэмэгдүүлэх замаар ядаргаа тайлдаг.

Нойр булчирхайн өөх тос задладаг исгэгийг хориглон таргалалтын эсрэг, шижингийн эсрэг үйлчлэл үзүүлнэ.

А хэлбэрийн томуугийн янгийн эсрэг үйлдэл нь халдварлагдсан эсүүдийн амьдрах чадварыг нэмэгдүүлж илэрдэг.

Нарны хэт ягаан туяаны исэлдүүлэх үйлчлэлийг бууруулснаар арьсны нөсөөжилтийг багасган арьс цайруулдаг.

 

Анхааруулга:

Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол, мөн умайн булчин агшаах тул жирэмсэн үед хэрэглэхийг хориглоно.

 

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 2 г буюу 1 цайны халбага хатаасан жимсийг халуун усанд дэвтээж хэрэглэнэ. Нэг хүний 60 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 6 г. Нэг хүний 20 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.

 

Хүүхэд төрөх өдрийг мэдэх

Та сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр хүүхдээ тээж төрүүлэх хугацааг тодорхойлж болно.

Жирэмсэн болоод сарын тэмдэг ирэхээ больсон бол хамгийн сүүлд сарын тэмдэг ирсэн эхний өдрийг доороос сонгоод тооцоолох гэсэн товчлуурыг дараарай.

Хүүхэд олсон байх магадлалтай өдрөөс гадна хүүхэд төрөх өдөр ойролцоогоор гарч ирнэ.

Сүүлийн сарын тэмдэг ирсэн өдөр:

 

 

Та эрүүл жирэмслэлт ба тээлт хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл жирэмслэлт ба тээлт