Та B9 аминдэмийн дутагдалтай юу?

Ургийн тархи нугасны хэвийн хөгжилд хэрэгтэй гэж жирэмсэн үедээ л уудаг байсан аминдэмийн дутагдал гар хөл минь хэзээ ч бүлээцдэггүйн цаад шалтгаан байж таарлаа. Танд B9 аминдэмийн дутагдал байгаа үгүйг мэдэхийг хүсвэл доорх асуумжийг бөглөөрэй:

Улаан махирсны хатаасан жимс

 

Улаан махирс чэсэнцэрийн овгийн Lycium barbarum зүйлийн навчит ургамал. Энэ ургамлын жимсийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уухаас гадна дэвтээсэн жимсийг хоногт 15 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

Үйлчлэлүүд:

Исэлдэлтийн болон үрэвслийн эсрэг үйлдэл нь аливаа өвчнөөс сэргийлж эсийг хамгаалдаг.

Ханиад томууны эсрэг дархлааг дэмжиж, томуугийн тарилгын үр дүнг нэмэгдүүлдэг.

Хавдрын ургалтыг саатуулж, хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулна.

Арьсыг хэт ягаан туяа болон хөгшрөлтөөс хамгаална.

Чихрийн шижинтэй хүмүүст ашигтай өөх тосыг цусанд нэмэгдүүлдэг. Цусны чихрийг бууруулж, зохицуулах дааврын нийлэгжилтийг дэмждэг.

Сэтгэл гутрал, санаа зоволтыг багасгадаг.

Нойрны чанарыг сайжруулж, эрч хүч нэмэхээс гадна анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэн тайвшруулдаг.

Архинаас болж элэг өөхлөхийг саатуулдаг.

Илчлэг ба чихэр багатай атлаа амин чухал 8 шүвтэн хүчлийг бүгдийг нь агуулдаг учир уургийн хэрэгцээг бүрэн нөхөж жин хасахад тусалдаг.

Үргүйдлийн эсрэг эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлж, бэлгийн чадавхи ба дааврыг нэмэгдүүлдэг.

Тарган, цусны даралт ихтэй хүмүүсийн цусны өөх тосыг бууруулж, зүрхний өвчнөөс хамгаална.

Насжилттай холбоотой торлог бүрхүүл ба шар толбоны эмгэгээс сэргийлнэ.

Анхааруулга:

Цус шингэлэх, чихрийн шижин эмчлэх, цусны даралт буулгах эм хэрэглэж байгаа бол зохицуулж хэрэглэнэ.

Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 5 г буюу 25 ширхэг хатаасан жимсийг 75-80 хэмийн халуун усанд дэвтээж хэрэглэнэ. Нэг хүний 16 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 15 г. Нэг хүний 6 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.

 

Та B6 аминдэмийн дутагдалтай юу?

Байнга ядарч сульддаг минь цус багатайгаас болдог гэж боддог байсан чинь B6 аминдэмийн дутагдалтай байж таарсан уу? Та энэ аминдэмийн дутагдалтай эсэхээ дараах асуумжийг бөглөн шалгаарай:

Та турах хэрэгтэй юү?

Та илүү жинтэй, илүүдэл өөхтэй, хэвлийн таргалалттай, зохисгүй жинтэй эсэхээ мэдэхийг хүсвэл дараах асуумжийг бөглөөрэй:

Та B7 аминдэмийн дутагдалтай юу?

Үс унаад, хумс хугараад байсан чинь байнга иддэг өндөгний сүмстэй холбоотой болж таарсан уу? Та B7 аминдэмийн дутагдалтай эсэхээ доорх асуумжийг бөглөн тандаарай:

Хүзүүний булчин суллах дасгал

Хүзүүний булчин суллах энэ дасгал нь булчин лавшруулан суллах бүлэг дасгалын нэг юм. Хамтад нь хийснээр толгой, хүзүү, нуруу өвдөх, нойргүйдэх, цусны даралт ихсэхэд тустай.

Тааз харах мэт хүзүүгээ арагш аажуухан гэдийлгэн булчинг чангалаад суллана.

Сарьслаг монгол хунчрын хатааж хэрчсэн үндэс

 

Сарьслаг монгол хунчир буурцагтан овгийн Astragalus membranaceus зүйлийн цэцэгт ургамал. Энэ ургамлын хатаасан үндсийг 30-аас дээш минут зөөлөн буцалган хандалж цай болгон ууна. Дахин хэрэглэж болно. Үлдсэн хатуу хэсгийг хаядаг. Хоногт 60 г хүртэл хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

Үйлчлэлүүд:

Үрэвсэл бууруулан бие махбодийг өвчин эмгэг болон элдэв дарамтаас хамгаалах хөгшрөлтийн эсрэг үйлчлэлтэй. Архаг ядаргааг багасгадаг. Бие, сэтгэцийн ачаалал даах чадварыг сайжруулдаг.

Төлжилт дарангуйлагдсан цус багадалтын үед цусны эсийн тоог өсгөж, үхэл бууруулдаг.

Хоёрдугаар хэв шинжийн буюу таргалалтаас үүдсэн чихрийн шижинтэй хүмүүст цусны чихрийн хэмжээг бууруулдаг. Чихэр бууруулдаг дааврын мэдрэг чанарыг нэмэгдүүлдэг.

Хавдрын эмчилгээг дэмжихээс гадна ядрах, хоолны дуршил багасахыг засдаг. Бөөлжих, дотор муухайрахыг намдаана. Хавдрын эс өөрөө үхэхийг нэмэгдүүлдэг. Хавдрын, тэр дундаа арьс, цус, давсагны хавдрын, эсрэг үйлчлэлтэй. Ходоодны хавдрын эсийг устгадаг.

Цусны өөх тосыг бууруулж, исэлдэлтийн эсрэг үйлчлэл нь зүрх судасны эмгэгээс сэргийлэх, эмчлэх үйлдэлтэй. Цусны судас өргөсгөж даралт бууруулдаг. Зүрхнээс шахах цусны хэмжээг нэмэгдүүлдэг. Зүрхний булчингийн үрэвсэл болон зүрх судасны дутагдлын шинж тэмдгүүдийг багасгадаг.

Элэгний үрэвслийн эсрэг үйлчлэлтэй. Элэг сорвижин хатуурахаас сэргийлдэг. Элэгний эмгэгийн үеийн хэвлий усжих, ходоод гэдэснээс цус алдахыг бууруулдаг. Элэгний үрэвсэл үүсгэгч янгийн эсрэг үйлчлэлтэй.

Жин бууруулж, хэвлийн тойргийг багасгадаг.

Бөөрний цусан хангамжийг нэмэгдүүлдэг. Шээсний шинжилгээний эмгэг өөрчлөлтийг, тухайлбал уурагаар шээхийг, бууруулдаг. Бөөрний дутагдлын үед, мөн шээсээр уураг алдаж байгаа хүмүүсийн бөөрийг халдвараас хамгаалдаг. Шээс хөөж, хаван буулгадаг. Чихрийн шижингээр бөөр гэмтэх үед тустай.

Уушгины дархлааг нэмэгдүүлэн амьсгалын үйл ажиллагааг дэмждэг тул гуурсан хоолойн багтраад тустай. Хамрын ханиад үүсгэгч янгийн эсрэг үйлчлэлтэй.

Харшлын шалтгаантай хамрын салстын үрэвслээс үүдсэн хамар битүүрэх, нус гоожих, нүд улайх, загатнах, найтаалгахыг намдаана.

Цусны цагаан эс үүсэхийг нэмэгдүүлдэг. Эмгэг төрүүлэгч нян ба ян устгахад оролцдог. Дархлал дэмжих үйлчлэлтэй.

Анхааруулга:

Дархлаа дэмждэг тул дархлалын тогтолцооны хямралаас үүдэлтэй чонон хөрвөс, үений хэрэх үрэвсэл зэрэг өвчнүүд, мөн дархлал дарангуйлах эмчилгээний үед хэрэглэхгүй.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 10 г буюу 1.5 амны халбагаар хэрэглэнэ. Нэг хүний 10 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 20 г. Нэг хүний 5 хоногийн эмчилгээ. Эмчилгээний хамгийн бага хугацаа 14 хоног.

 

Хамрын баруун ба зүүн нүхээр ээлжлэх амьсгал

Энэ амьсгалын дасгал тайвшруулах, сэтгэлийн дарамт хөнгөлөх, цусны даралт буулгах, зүрхний цохилт цөөлөх, ой тогтоолт сайжруулах үйлчлэлтэй.

Нуруу эгц суугаа байрлалд зүүн гараа өвөр дээрээ авч, баруун гараа өргөн долоовор ба дунд хурууг хөмсөг хооронд тавьж, нүдээ аниад гүнзгий амьсгал авч гаргана.

1. Эрхийгээр хамрын баруун нүхийг таглан зүүн нүхээр аажуухан амьсгалаа авна.

2. Долоовроор зүүн нүхийг нэмж таглан амьсгалаа түгжинэ.

3. Эрхийг авч хамрын баруун нүхээр амьсгалаа аажуухан гаргана. Амсхийнэ.

4. Долоовроор зүүнийг таглаад баруунаар амьсгал авна.

5. Эрхийгээр барууныг нэмж таглаад амьсгалаа түгжинэ.

6. Долоовроор зүүнийг нээгээд амьсгалаа аажуухан гаргана. Амсхийнэ.

Дасгалыг 5-10 удаа давтана. 

 

Танд нойргүйдэл байгаа юу?

Хүний эрүүл мэнд болон биеийн хэвийн үйл ажиллагаанд унтаж амрах нь хоолноос дутуугүй ач холбогдолтой тул та нойрны асуудалтай эсэхээ доорх асуумжийг бөглөн шалгаарай.

Улаан хүн орхоодойн хэрчиж хатаасан үндэс

 

Хүн орхоодой шүхэртэн овгийн Panax ginseng олон наст ургамлын үндэс юм. Хэрчиж, жигнэж, хатаасан улаан үндсийг хоногт 2 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй. Халуун усанд хандалж, цай болгон хэрэглэнэ.

Үйлчлэлүүд:

Архаг хууч өвчнөөс сэргийлэх, сэдрээхгүй байх

Ачааллаас үүдэлтэй булчингийн гэмтлийг багасгах

Өтөл насанд ой тогтоолт муудахаас сэргийлэх, зөнөглөх үеийн тархины үйл ажиллагааг сайжруулах

Санаа зоволт ба сэтгэл гутралын эсрэг

Биеийн болон оюуны дарамт ачааллыг багасгах

Бэлгийн сулралыг эмчлэх

Ханиад томууны янгийн эсрэг дархлааг дэмжих, халдвар авсан ч хөнгөн тусах

Хавдраас сэргийлэх, хавдрын эмчилгээний гаж нөлөөг багасгах, эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх, хавдраас шалтгаалан тамир доройтохыг эмчилдэг

Хүнд өвчний дараа нөхөн сэргээх, ядаргаа тайлах, тэр дундаа архаг ядаргааны эсрэг үйлдэлтэй

Хоол идсэний дараа цусны чихрийг багасгах

Цус багадалтын эсрэг

Анхааруулга:

Хүн орхоодой 100 гаран төрлийн эмтэй харилцан үйлчлэлцэж гаж нөлөө үзүүлэх тул эм ууж байгаа бол шалгаж хэрэглээрэй.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1 г буюу 1-2 хэрчим хатаасан үндсийг халуун усанд хандалж хэрэглэнэ. Нэг хүний 50 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 2 г хүртэл. Нэг хүний 25 хоногийн эмчилгээ. 2-3 долоо хоног хэрэглээд, мөн ийм хугацаагаар завсарлавал зохистой.