Та B1 аминдэмийн дутагдалтай юу?

Идэнгээ цай эсвэл боргол уудаг уу? Таны энэ зуршил B1 аминдэмийн дутагдалд хүргэн уур уцаартайгаас гадна мартамхай, будилуу, юу ч хийх сонирхолгүй болгоод байж болох юм. Та өөрийгөө сорин асуумж бөглөөд үзээрэй:

Далайлсан үхрийн махны хэрчмийн шорлог

Далайлсан үхрийн махны хэрчмийн шорлог
Тэн: 4

Далайлсан үхрийн махны хэрчмийн шорлог

Бэлтгэх хугацаа: 10 '
Болгох хугацаа: 10 '
Нэмэлт цаг: 1 цаг
Нийт хугацаа: 1 цаг 20 '

Орц:

  • Үхрийн зүрэм мах, 650 г
  • Буурцганын сүмс, 1/3 аяга
  • Ногоон сонгино, нимгэн хэрчсэн, 1 ширхэг
  • Сармис, нарийн татсан, 2 хумс
  • Бор элсэн чихэр, 2 амны халбага
  • Гүнждийн үр, хайрсан, 1 амны халбага
  • Гүнждийн тос, 1 амны халбага
  • Цагаан гааны үндэс, нарийн татсан, 1 цайны халбага

Заавар:

  1. Зүрмээс өөхийг нь өөлж авна. Ширхгийн дагуу 7 мм орчим зузаантай хэрчинэ.
  2. Буурганын сүмс, ногоон сонгино, сармис, бор элсэн чихэр, гүнждийн үр, гүнждийн тос, цагаа гааг шилэн саванд хийж, махны хэрчмүүдийг нэмээд хооронд нь холино. Хөргөгчинд 1.5-2 цаг тавьж далайлна.
  3. Махыг гаргана. Далайлгыг хадгална. Махыг 30′ усанд дэвтээсэн модон шоронд сүлбэнэ.
  4. Дунд зэргийн гал дээр 175-205 хэмд махыг хадгалсан далайлгаар үе үе шавшин 8-9′ шарна.

Тэмдэглэл:

Soy sauce – буурцганын сүмс

Marinate – далайлах

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

207 g

Нэг хүний авах Илчлэг 154 kcalНийт өөх тос 8gХанасан өөх тос 2gХанаагүй өөх тос 6gЦөсөг 19mgДавс 124mgНүүрс ус 13gШирхлэг 1gЧихэр 9gУураг 7g

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

Эмийн модсын хэрчиж хатаасан иш

 

Эмийн модос цэгрэмтэн овгийн Dendrobium officinale зүйлийн ургамал. Энэ ургамлын хатаасан ишийг хандалж цай болгон уух, зажилж эсвэл шөлтэй хоолонд хийж идэх зэргээр хоногт 12 г хүртэл хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

Үйлчлэлүүд:

Цусны даралт буулгахаас гадна чихрийн шижингээр зүрх томрохоос сэргийлдэг.

Гуурсан хоолойг тэлэн сэрвэгнэх мэдрэмжийг бууруулснаар ханиалгалтаас сэргийлдэг.

Бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчнүүдийн үед үрэвслийг намдаан ашигтай нянгуудыг тэнцвэржүүлээд зогсохгүй хортой бодисууд биед шимэгдэхээс хамгаалдаг. Гэдсэнд байгаа эмгэг төрүүлэгчдийг бууруулдаг. Ходоодны өвдөлт, үрэвсэл, шарханд тустай.

Эрч хүч нэмэн ядаргаа тайлах үйлчлэлтэй төдийгүй бэлгийн сулралд эерэг нөлөөтэй.

Шүлсний булчирхайн үрэвслийн шалтгаанаар ам хатах, цангахыг бууруулна.

Дархлал дэмжиж, үрэвслийн эсрэг үйлчилснээр харшлын шалтгаантай арьсны үрэвслүүдэд тустай. Улайлт, хаталтыг багасган исэлдэлтийг бууруулж наранд арьс хөгшрөхөөс сэргийлдэг.

Эсийн ялгаран хөгжих болон судас үүсэхийг дэмжин шархны эдгэрэлтийг хурдасгадаг. Мөн өвдөлт намдааж, бага зэргийг халууныг буулгана.

Хавдрын эсрэг үйлчлэл нь хавдрын эсийг үхүүлэх, ялгаран хөгжихийг нь саатуулах, үсэрхийлэхийг зогсоох замаар илэрдэг.

Биед, ялангуяа элгэнд, өөх хуримтлагдахаас сэргийлж таргалалтаас хамгаалдаг.

Дааврын хямралын шалтгаанаар яс сийрэгжихийг багасгана.

Архины шалтгаант элэгний гэмтлээс сэргийлэх, бөөр хамгаалах үйлдэлтэй.

Тамхины шалтгаантай салстын хэт шүүрлийг бууруулах замаар уушги хамгаалдаг.

Элгэнд чихэр хуримтлагдахыг дэмжин цусанд орох, шинээр үүсэхийг нь дарангуйлах, эдэд шингэхийг тарган хүмүүст ч нэмэгдүүлэх замаар чихрийн шижинтэй хүмүүст цусны чихрийг бууруулдаг.

Анхааруулга:

Цусны даралт буулгах эм ууж байгаа бол тохируулж хэрэглэнэ. Унаж татдаг хүмүүст таталтын эсрэг эмийн үйлчлэлийг бууруулж, таталтыг нэмэгдүүлэх хандлагатай тул хориглоно.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 2-3 г буюу 1 цайны халбага хатаасан ишийг 250 мл усанд 30-60 минут зөөлөн буцалгаж хэрэглэнэ. Нэг хүний 25 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн  6 г. Нэг хүний 8-9 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 21 хоног.

 

Үхрийн мах, цух, шошийн соёотой гоймонгийн холиг

Үхрийн мах, цух, шошийн соёотой гоймонгийн холиг
Тэн: 8

Үхрийн мах, цух, шошийн соёотой гоймонгийн холиг

Бэлтгэх хугацаа: 20 '
Болгох хугацаа: 25 '
Нийт хугацаа: 20 '

Орц:

  • Сармис, татсан, 3 хумс
  • Буурцганын сүмс, 6 амны халбага
  • Тутаргын дарсны цуу, 1 амны халбага
  • Бурам, 1 амны халбага
  • Гүнждийн тос, 1 амны халбага
  • Цагаан гаа, нунтаг, 1 цайны халбага
  • Улаан халуун чинжүү, нунтаг, ¾ цайны халбага
  • Өндөгний сүмс, 2 амны халбага
  • Ургамлын тос, ¼ аяга
  • Хоолны давс, 2 амны халбага
  • Гоймон, 450 г
  • Цухын цэцлэг, 225 г
  • Чанасан эсвэл хайрсан үхрийн мах, хэрчсэн, 450 г
  • Шар лууван, арилгаж том ширхэгтэй сазадсан, 3 ширхэг
  • Улаан хонхон чинжүү, урт хэрчсэн, 1 ширхэг
  • Шошийн соёо, 2 аяга
  • Ногоон сонгино, нимгэн хэрчсэн, 3 ширхэг
  • Газрын самар, хайрсан, ½ аяга
  • Үсүүний навч, хэрчсэн, ¼ аяга

Заавар:

  1. Сармис, буурцганын сүмс, цуу, бурам, гүнждийн тос, цагаан гаа, халуун чинжүүг холиод өндөгний сүмс нэмж хутгана.
  2. Ургамлын тосыг нарийхан урсгалаар гоожуулангаа хурдан хутгаж цийдмэгжүүлээд хэрэглэх хүртлээ хөргөгчинд хадгална.
  3. Хоолны давстай 3.5-3.8 л усыг буцалтал халаагаад гоймон хийж чанана. Сүүлийн 1′ хугацаанд цухыг гоймон дээр нэмж дөнгөж зөөлөртөл буцалгаад хамтад нь шүүгээд орхино.
  4. Зэхлэгээс бусад бүх орцыг том саванд нийлүүлж холино. Хөргөнө. Идэхийн яг өмнө буурцгана ба цагаан гааны зэхлэг нэмж хутгана.

Тэмдэглэл:

Broccoli floret – цухын цэцлэг

Bean sprout – шошийн соёо

Шимт бодисын мэдээлэл

Тэн

8

Нэг хүнд ногдох хэмжээ

252 g

Нэг хүний авах Илчлэг 425 kcalНийт өөх тос 24gХанасан өөх тос 3gХанаагүй өөх тос 21gЦөсөг 31mgДавс 2025mgНүүрс ус 36gШирхлэг 6gЧихэр 9gУураг 20g

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

Та B2 аминдэмийн дутагдалтай юу?

Үс унаад хэл памбайгаад байгаагаа жирэмслэлтээс хамгаалах эмээс болсныг олж мэдээд яагаад гэж бодож үзсэн үү? Та B2 аминдэмийн дутагдалтай эсэхээ дараах асуумжийг бөглөн мэдээрэй:

Танд цөсний чулуу үүсэх эрсдлүүд бий юү?

Цөсний хүүдийдээ чулуутай болох нь эцсийн дүндээ хагалгаа хийлгэж хүүдийгээ авахуулах, дагалдах хүндрэлүүдэд хүргэх учраас та эртнээс өөрийн эрсдлүүдийг доорх асуумжийг бөглөн оношлоорой:

Та B3 аминдэмийн дутагдалтай юу?

Арьсан дээр тууралт гардаг нарны харшилтай юу? Эсвэл гэдэс хямраад байнга гүйлгээд байдаг болсон уу? Та B3 аминдэмийн дутагдалтай ч байж болох учраас доорх асуумжийг бөглөөд тандаад үзээрэй:

Нунтаг амьдас

 

Нунтаг амьдас нь гэдэсний 12 төрлийн ашигтай нян орсон нийлмэл агууламжтай бодис бөгөөд ус орсон хүйтэн хоол ундтай хольж хэрэглэнэ.

Хамгийн ашигтай доорх 10 зүйлийн гэдэсний нянг багтаасан:

Lactobacillus plantarum

Bifidobacterium breve

Bifidobacterium lactis

Lactobacillus paracasei

Lactobacillus rhamnosus

Lactobacillus casei

Lactobacillus acidophilus

Bifidobacterium longum

Lactobacillus reuteri

Lactobacillus helveticus

Үйлчлэлүүд:

Дархлал суларсан үед, ялангуяа угжаар хооллодог нялхас, удаан хугацаагаар амихарга хэрэглэсэн үед, настай хүмүүс, ходоод гэдэсний өвчтэй болон сэтгэл санааны дарамттай хүмүүст дархлалын уураг ба эсийн түвшинг нэмэгдүүлж дархлал дэмжин үрэвсэл, халдвараас сэргийлдэг.

Амьдас, тэр дотроо Lactobacillus rhamnosus ба Bifidobacterium lactis эмгэг төрүүлэгч нян ба янгаар үүсгэгдсэн цочмог болон халдварт суулгалтыг эмчилж, бас сэргийлдэг.

Lactobacillus casei ходоодны үрэвсэл, шарх, өмөн үүсгэдэг Helicobacter pylori нянгийн эсрэг эмчилгээг дэмжиж, уг нянг биеэс зайлуулахад тусалдаг.

Амьдас бас бүдүүн гэдэсний бичил биетнүүдийн бүрдлийг эрүүлжүүлж, өмөн үүсгэгч хорт бодисуудын түвшинг бууруулснаар бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлдэг.

Lactobacillus reuteri, Lactobacillus rhamnosus, Bifidobacterium breve, Bifidobacterium lactis, Lactobacillus casei зэрэг нянгууд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг нэмэгдүүлж, өтгөнийг сийрэгжүүлэх замаар өтгөн хаталтыг эмчилж, бас сэргийлэхээс гадна хэвлийн өвдөлтийг багасгаж, ургацаг болон шамбарам үүсэхээс сэргийлдэг.

Гэдэсний хөндийг эмгэг төрүүлэгч нянгуудаас булаан эзэлж авсан амьдас дархлаа дэмжих, үрэвслийн эсрэг үйлдлээрээ арьсны үрэвсэл, гуурсан хоолойн багтраа зэрэг харшлын эмгэгүүдийг анагаадаг. Хөхүүл ээжүүд амьдас хэрэглэснээр харшлын гаралтай хүүхдийн арьсны үрэвсэл, намарс, хоолны харшлаас сэргийлж чадна.

Бүдүүн гэдэсний халдвар ба харшлын шалтгаант үрэвсэлт өвчнүүдийг эмчилж, зовуурийг бууруулдаг.

Амьдас өдөр тутам хэрэглэхэд хоолноос өөх тос биед шимэгдэх үйл явц буурч, цусны ашигтай өөх тосны хэмжээ нэмэгдэн зүрхний шигдээс, судас хатуурах эрсдлийг багасгадаг.

Амаар болон үтрээгээр амьдас хэрэглэснээр үрэвсэл, амихарга, дааврын шалтгаантай шээс болон бэлгийн замын халдварын эрсдэл багасдаг.

Уушгины цулцангийн дархлааны залгигч эсүүдийн үйл ажиллагааг нэмэгдүүлснээр, ялангуяа бие султай хүүхдүүдэд, чихний үрэвсэл, амьсгалын дайвар хөндийн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, хатгаанаас сэргийлдэг.

Сүүний чихрийг задлах исгэг ялгаруулснаар сүү таардаггүй хүмүүс сүүн бүтээгдэхүүн хэрэглэх үеийн гэдэс дүүрэлт, хэвлийн өвдөлт, суулгалтаас сэргийлж чадна.

Сэтгэл санаа засаж, ой тогтоолт сайжруулах төдийгүй сэтгэл гутрал ба санаа зоволтыг багасгадаг.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1 г буюу 1 цайны халбага хэрэглэнэ. 1 г тутамдаа 10 тэрбум ашигтай нянтай. Нэг хүний 50 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 2 г. Нэг хүний 25 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 28 хоног.

 

Та B5 аминдэмийн дутагдалтай юу?

Бүх бие янгинан гар хөл бадайрч халуу оргиод байна уу? Хэдийгээр ховор ч гэсэн B5 аминдэмийн дутагдлыг үгүйсгэн дараах асуумжийг бөглөн баталгаажуулаарай:

Батга асуудал болоод байна уу?

Шилжилтийн насныхан төдийгүй зарим томчуудад ч шар үсний сүв тосорхог шүүрлээр бөглөрөн батгаших, халдвар хавсран идээлэх нь элбэг тохиолддог. Та батганы хэлбэрээ тодорхойлж, эмчлэхийг хүсвэл доорх асуумжийг бөглөж эхлээрэй: