Цагаан шиваантигийн хатаасан цэцэг

 

Шиваантиг нь голгэсэртэн овгийн Chrysanthemum morifolium олон наст ургамал юм. Энэ ургамлын цэцгийг хатааж, халуун усанд хандлан цай болгож, хоногт 5 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

 

Үйлчлэлүүд:

Үрэвслийн эсрэг үйлдэл нь архаг хууч өвчнөөс сэргийлэх, хоолойн өвдөлтийг намдаах, халуун буулгаж биеийг хөргөх, нүд улайж хуурайшихыг намдаана.

Исэлдэлтийн эсрэг үйлчлэл нь нүдний харааг сайжруулдаг.

Хоргүйжүүлэх үйлчлэлтэй тул шарталтыг бууруулж, элэг хамгаалдаг.

Амин дэм, эрдсээр баялаг тул ясны сийрэгжилт бууруулж, үүсэхээс сэргийлдэг.

Хоолны дараа таргалахгүй байлгана.

Чихрийн шижингээс сэргийлнэ.

Тайвшруулах, нойрсуулах үйлдэл нь цусны даралт буулгаж, зүрх өвдөхийг намдаана.

Дархлал дэмжих, халдварын эсрэг үйлчлэлтэй тул арьсны эмгэгт тустай.

Толгойн өвдөлтийг намдаана.

 

Анхааруулга:

Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол хэрэглэхийг хориглоно.

 

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 1 г буюу 3-5 ширхэг хатаасан цэцгийг 90-95 хэмийн аяга халуун усанд хандлаад ууна. Нэг хүний 45 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 3 г. Нэг хүний 15 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 49 хоног.