Төрөх дөхсөнийг илтгэх шинжүүд юу вэ?

Төрөх дөхөхөөр гэнэт гарч явмаар эсвэл гэрээ цэвэрлэмээр санагддаг нь байгалийн зөн совинтой холбоотой. Ингэх нь хүүхэд доошилж, жингээрээ төрөх замаа тэлж бэлтгэхэд тустай байдаг. 

37-р долоо хоногоос хойш умайн хүзүү зөөлөрч тэлэхтэй зэрэгцээд амыг нь бөглөж байсан шаравтар эсвэл цусархаг салс доош гардаг. Мөн ураг орчмын ус хальс нь хагарснаар доош гарч магадгүй.

Умай агших, ууц нуруугаар өвдөх, ойр ойрхон шээх нь мөн л төрөх дөхсөний шинжүүд.

Шөнийн цагаар өвдөж эхэлсэн бол завсар зайгаар нь аль болох сайн унтаж амрахыг хичээгээрэй. Харин өдөр эхэлсэн бол аль болох босож яван идэвхтэй байж төрөх зам бэлтгэхэд туслаарай.

Байрлалаа байнга солих нь төрөлтийн өвдөлтийг давахад тусалдаг. Бүлээн шүршүүрт орох нь өвдөлт намдаадаг. Хамраараа гүнзгий амьсгал авч, эрүүгээ суллан амаараа гаргахад өвдөлт багасдаг. Нөхөр тань илж тайвшруулан хамт байвал өвдөлт бас хөнгөн болдог. Таныг тайвшруулдаг ямар нэгэн юм хийх нь бас ийм нөлөөтэй.

 

Та эрүүл төрөлт ба хөхүүл үе хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл төрөлт ба хөхүүл үе

 

 

Төрсний дараа хүүхдэд хийлгэх урьдчилан сэргийлэх тарилгууд юу вэ?

Дөнгөж төрсөн нярай К аминдэмийн дутагдалтай байх нь элбэг тул цус алдалт, ялангуяа, тархинд цус харвахаас сэргийлж гуянд нь уг аминдэмийг тарьдаг.

Төрөх замаас халдвар авсан байж болох тул хүүхдийн нүдний доод зовхинд амихаргатай тос хавчуулж нүд нь өвдөхөөс сэргийлдэг.

Мөн төрснөөс хойш 24 цагийн дотор сүрьеэ, халдварт саа, элэгний В шарын тарилгыг нярайд хийдэг.

 

 

Та эрүүл төрөлт ба хөхүүл үе хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл төрөлт ба хөхүүл үе

 

 

Хүүхэд төрөх өдрийг мэдэх

Та сүүлийн сарын тэмдэг ирсэн өдрөөр хүүхдээ тээж төрүүлэх хугацааг тодорхойлж болно.

Жирэмсэн болоод сарын тэмдэг ирэхээ больсон бол хамгийн сүүлд сарын тэмдэг ирсэн эхний өдрийг доороос сонгоод тооцоолох гэсэн товчлуурыг дараарай.

Хүүхэд олсон байх магадлалтай өдрөөс гадна хүүхэд төрөх өдөр ойролцоогоор гарч ирнэ.

Сүүлийн сарын тэмдэг ирсэн өдөр:

 

 

Та эрүүл жирэмслэлт ба тээлт хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл жирэмслэлт ба тээлт

 

 

Хүүхэд олох өдрөө мэдэх эсвэл жирэмслэлтээс хамгаалах

Та сарын тэмдгийн мөчлөгийн мэдээллээ ашиглан жирэмслэх буюу хүүхэд олох боломжтой өдрүүдээ олж тогтоох боломжтой.

Сүүлийн сарын тэмдэг эхэлсэн өдөр ба хэд хоноод дараагийн сарын тэмдэг ирдэг болохыг доороос сонгоод өндгөн эс гадагшлах өдрийг тооцоолох гэсэн товчлуурыг дараарай.

Өндгөн эс гадагшлах боломжтой өдрүүд гарч ирэх ба хувь нь өндөр байх тусам хүүхэд олох магадлал өндөр байна.

Харин эсрэгээрээ хүүхэд олохгүй байхыг хүсэж байгаа бол өндгөн эс гадагшлах боломжтой өдрүүдэд бэлгийн хавьталд битгий ороорой.

Өндгөн эс гадагшлахыг тооцоолох
Таны сүүлийн сарын тэмдэг хэзээ эхэлсэн бэ?
Жишээ нь 18/01/2020
Голчлон хэр удаан үргэлжилдэг вэ?
Мөчлөгүүд ерөнхийдөө 23-аас 35 хоног байдаг
Өндгөн эс гадагшлах өдрийг тооцоолох
өндгөн эс гадагшлах боломжтой
Due to your cycle length, unfortunately we can’t estimate an ovulation probability. We recommend that you use a Digital Ovulation Test to accurately detect your most fertile days.
  *
Сүүлийн сарын тэмдгийн эхлэл
  20%
энэ өдөр өндгөн эс гадагшлах боломж
Мэдээллээ өөрчлөх

 

 

Та эрүүл жирэмслэлт ба тээлт хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл жирэмслэлт ба тээлт