Бөөрөнхий байцаа, ягаан байцаа, шар лууван, улаан сонгинотой холиг

Бөөрөнхий байцаа, ягаан байцаа, шар лууван, улаан сонгинотой холиг
Тэн: 4

Бөөрөнхий байцаа, ягаан байцаа, шар лууван, улаан сонгинотой холиг

Бэлтгэх хугацаа: 20 '
Нийт хугацаа: 20 '

Орц:

  • Бөөрөнхий байцаа, маш нарийн хэрчсэн эсвэл сазаар зорсон, 200 г
  • Ягаан байцаа, маш нарийн хэрчсэн эсвэл сазаар зорсон, 200 г
  • Шар лууван, сазаар зорсон, 200 г
  • Улаан сонгино, нимгэн хэрчсэн, 50 г
  • Зөөхий, 120 г
  • Алимны хахар цуу, 15 мл
  • Зөгийн бал, 15 мл
  • Бурш, нарийн тээрэмдсэн, 2 г
  • Хоолны давс, 4 г
  • Нунтаг гич, 2 г

Заавар:

  1. Бөөрөнхий байцаа, ягаан байцаа, шар лууван, улаан сонгиноо саванд холино.
  2. Үлдсэн бүх орцыг жижиг саванд хамтад нь хийж сайтар хутгана.
  3. Хутгасан сүмсээ ногоон дээрээ асгаж холино.

Тэмдэглэл:

Apple cider vinegar – алимны хахар цуу

Black pepper – бурш

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

200g

Нэг хүний авах Илчлэг 127Нийт өөх тос 6gХанасан өөх тос 3gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 2gЦөсөг 18mgДавс 450mgНүүрс ус 18gШирхлэг 4gЧихэр 11gУураг 3g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Амтат төмс, хар шош, лоолийн шөл

Амтат төмс, хар шош, лоолийн шөл
Тэн: 4

Амтат төмс, хар шош, лоолийн шөл

Бэлтгэх хугацаа: 15 '
Болгох хугацаа: 30 '
Нийт хугацаа: 45 '

Орц:

  • Амтат төмс, арилгаж хэрчсэн, 400 г
  • Хар шош, болгосон, 420 г
  • Улаан лооль, хэрчсэн, 400 г
  • Чидуны тос, 30 мл
  • Сармис, нарийн татсан, 15 г
  • Цагаан гаа, хэрчсэн, 6 г
  • Шар сонгино, хэрчсэн, 200 г
  • Зираа, нунтагласан, 2 г
  • Чингэр, нунтагласан, 2 г
  • Хоолны давс, 6 г
  • Нимбэгийн шүүс, 30 мл
  • Цэвэр ус, 480 мл

Заавар:

  1. Чидуны тос халааж, сонгиноо 2 минут хуурна.
  2. Сармис, цагаан гаа, чингэр, зираа, давс нэмж хутган дахиад 2 минут хуурна.
  3. Амтат төмс, лооль, хар шош, ус нэмэн 15 минут зөөлөн буцалгаад гал дээрээс авна.
  4. Шөлний гуравны нэгийг холиурт няцлаад буцааж хийнэ.
  5. Нимбэгийн шүүс нэмж хутгана.

Тэмдэглэл:

Ginger – цагаан гаа

Paprika – чингэр

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

360 g

Нэг хүний авах Илчлэг 341Нийт өөх тос 8gХанасан өөх тос 1gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 6gЦөсөг 0mgДавс 629mgНүүрс ус 57gШирхлэг 15gЧихэр 12gУураг 13g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Лооль, хэмх, хигдэсний холиг

Лооль, хэмх, хигдэсний холиг
Тэн: 4

Лооль, хэмх, хигдэсний холиг

Бэлтгэх хугацаа: 5 '
Нийт хугацаа: 5 '

Ногоогоо угаагаад хадгалчихсан байхад маш богино хугацаанд бэлдэх боломжтой.

Орц:

  • Хигдэс, том хэрчсэн, 280 г
  • Улаан лооль, том хэрчсэн, 240 г
  • Өргөст хэмх, уртааш нь хувааж хөндлөн зузаан хэрчсэн, 200 г
  • Хоолны давс, 1.5 г
  • Бор элсэн чихэр, 5 г
  • Чидуны тос, 60 мл
  • Нимбэгийн шүүс, 30 мл

Заавар:

1. Жорын бүх орцыг нэг саванд нийлүүлж хийнэ.

2. Хооронд нь холино.

Тэмдэглэл:

Lettuce – хигдэс

Olive oil – чидуны тос

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

205g

Нэг хүний авах Илчлэг 157Нийт өөх тос 14gХанасан өөх тос 2gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 12gЦөсөг 0mgДавс 157mgНүүрс ус 8gШирхлэг 2gЧихэр 5gУураг 2g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Үхрийн мах, шар лууван, цух, улаан хонхон чинжүүтэй хуурга

Үхрийн мах, шар лууван, цух, улаан хонхон чинжүүтэй хуурга

Тэн: 4

Үхрийн мах, шар лууван, цух, улаан хонхон чинжүүтэй хуурга

Бэлтгэх хугацаа:
15 '
Болгох хугацаа:
10 '
Нийт хугацаа:
25 '

Цаг давчуу үед түргэн хооллох боломжийг олгох ба цагаан будаа агших зуур бэлэн болно.


Орц:

  • Чидуны тос, 30 мл
  • Үхрийн мах, далбагар нимгэн зүссэн, 450 г
  • Цух, том хэрчсэн, 135 г
  • Улаан хонхон чинжүү, урт нарийн хэрчсэн, 150 г
  • Лууван, урт нимгэн зүссэн, 120 г
  • Ногоон сонгино, хэрчсэн, 15 г
  • Сармис, нарийн татсан, 5 г
  • Буурцганын сүмс, 30 мл
  • Гүнждийн үр, 6 г
  • Агшаасан тутарга, 180 г

Заавар:

1. Дундаас дээш халаасан гал дээр шанаган тогоонд тосоо халаагаад үхрийн махаа борлох хүртэл хуурна.

2. Үхрийн махаа хажуу тийш нь зайчлаад хонхон чинжүү, цух, лууван, ногоон сонгино, сармис хийж ногоог зөөлөртөл болгоно.

3. Ногоогоо үхрийн махтай холиод буурцганын сүмс, гүнждийн үрээр амтлаад нэмж хуурна.

Тэмдэглэл:

Буурцганын сүмс, сармис хийсэн учраас давс хэрэглэхгүй байгааг анзаараарай. Цухын ишийг тусад нь салган авч, хатуу гадар хэсгийг нь хальсалж хаяад, нимгэн хэрчиж хуураарай.

Broccoli – цух

Sesame seed – гүнждийн үр

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

280g

Нэг хүний авах

Илчлэг 459 ккалНийт өөх тос 27gХанасан өөх тос 8gЗавсрын өөх тос 1gХанаагүй өөх тос 16gЦөсөг 98mgДавс 534mgНүүрс ус 22gШирхлэг 3gЧихэр 3gУураг 33g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Хар шош, эрдэнэ шиш, хонхон чинжүү, интоор лоольтой холиг

Хар шош, эрдэнэ шиш, хонхон чинжүү, интоор лоольтой холиг
Тэн: 4

Хар шош, эрдэнэ шиш, хонхон чинжүү, интоор лоольтой холиг

Бэлтгэх хугацаа: 20 '
Нийт хугацаа: 20 '

Орц:

  • Хар шош, болгосон, 420 г
  • Эрдэнэ шиш, 50 г
  • Улаан хонхон чинжүү, дөрвөлжилж хэрчсэн, 70 г
  • Интоор лооль, найм хуваасан, 60 г
  • Улаан сонгино, хэрчсэн, 50 г
  • Нимбэгийн шүүс, 15 мл
  • Чидуны тос, 20 мл
  • Цагаан дарсны цуу, 20 мл
  • Чинжүүний нунтаг, 0.4 г
  • Зираа, нунтагласан, 0.5 г
  • Хоолны давс, 1 г

Заавар:

  1. Бүх орцыг саванд хамтад нь хийнэ.
  2. Хооронд нь сайтар холино. Таглаад наанадаж 2 цаг хөргөгчинд байлгана.

Тэмдэглэл:

4 хоног хүртэл хугацаагаар хадгалж болно.

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

175 g

Нэг хүний авах Илчлэг 206Нийт өөх тос 5gХанасан өөх тос 1gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 4gЦөсөг 0mgДавс 104mgНүүрс ус 31gШирхлэг 10gЧихэр 3gУураг 10g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох