Таны хооллох дэглэм хэр эрүүл вэ?

Та ямар хоол ундыг хэзээ, хэр хэмжээтэй, хэрхэн идэж уух нь биеийн жингээс гадна эрүүл мэндийн байдлыг тань тодорхойлдог тул доорх асуумжийг бөглөн сонжоорой:

 

Таны даралт ихэсдэг үү?

Тараагуур судасны доторх цусны даралтаа нэг удаа ч гэсэн хэмжиж үзэж байсан уу? Даралт ихтэй болох эрсдлүүд танд байж болох юм эсвэл аль хэдийн ийм өвчтэй болсон байж ч магадгүй. Та дараах асуумжаар өөрийгөө оношлоод үзээрэй:

Та тамхинаас гарахыг хүсдэг үү?

Хэрэв та тамхи татдаг, бас энэ зуршлаа хаяхыг хүсдэг бол  доорх асуумжийг бөглөн таны сэтгэл санаа болон итгэл үнэмшил тамхинаас гарахад бэлэн эсэхийг шалгаарай:

 

Уургийн хэмжээ тооцоолох

Биеийн хэвийн үйл ажиллагааг хангах болон эрүүл мэндийн шалтгаанаар хоногт хэрэглэх уургийн хэмжээгээ доор тооцоолж хоолны дэглэмдээ тусгаарай.

Хэмжилтийн нэгжүүдээ хэрийн гэж сонгоод нас, хүйс, өндөр, жин, зорилго, хөдөлгөөний идэвхээ оруулаад “Тооцоолох” гэсэн товчлуурыг дараарай. Хоногт хэрэглэх шаардлагатай уургийн хэмжээ гарна.

Уургийн хэмжээ тооцоолох

require
require
Нас 14 ба 80 хооронд байх ёстой.
require
require

ХЭМЖЭЭ ……/ХОНОГ

Хар шош болгох

Хатаасан хар шош 450 г хэмжин авч 5 см далд ортол давстай хүйтэн усанд дэвтээн хонуулна. Болгохын өмнө шүүж авна.

Хэдэн хумс сармис, тал сонгино, мөхлөгийн навчтай хамт давстай усанд наанадаж 45 минут зөөлөн гал дээр буцалгаж болгоно. Болсон үедээ савны хананд шахахад няцарч байх ёстой.

Болгосон хар шошийг хөргөгчинд тагтай саванд 5 хоног, хөлдөөгчинд 3 сар хадгалж болно. Шош болгосон усыг шөлөнд хэрэглэнэ.

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Уух усны хэмжээ тооцоолох

Хоногт уух шаардлагатай усны хэмжээгээ доор тооцоолж эрүүл хооллолтын дэглэмдээ тусгаарай.

Хэмжилтийн нэгжүүдээ хэрийн гэж сонгоод нас, хүйс, өндөр, жин, улирал, хөдөлгөөний идэвхээ оруулаад “Тооцоолох” гэсэн товчлуурыг дараарай. Хоногт уух шаардлагатай усны хэмжээ гарна.

Усны хэмжээ тооцоолох

require
require
require
require

ХЭМЖЭЭ ……/ХОНОГ

Хоолны орцын илчлэгийн хэмжээ

Биеийн жингээ хасах эсвэл барихыг хүсвэл та хоол хүнсэнд агуулагдах илчлэгийн хэмжээг зайлшгүй мэдэж авах шаардлагатай болдог.

Ихэвчлэн жингийн 100 г эсвэл эзлэхүүний 100 мл тутамд агуулагдах илчлэгийн хэмжээг ккал гэсэн нэгжээр хэмжин илэрхийлдэг.

Харин хэрэглэхэд амар байх үүднээс 1 г эсвэл 1 ширхэг тутмын илчлэгийг доор жагсаалаа. Та идэх хэмжээгээ энэ тоогоор нь үржүүлэхэд л биед орох илчлэг гарна.

Жишээ нь, 300 г үхрийн мах идэх бол 2.5 ккал хэмжээгээр нь үржүүлээд 750 ккал болж байна.

 

Мах, сүү, өндөгний илчлэгийн хэмжээ (ккал)

үхрийн мах     2.5

хонины мах     2.94

гахайн мах     2.42

тахианы мах     2.39

зайдас     3

хиам     2.42

загас     2.05

лаазалсан загас     2.5

сүүл     8.26

шарсан өндөг     90

чанасан өндөг     78

 

Сүү, сүүн бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээ (ккал)

бяслаг     4.02

үнээний сүү     0.68

тараг     0.59

айраг     0.49

хуурай сүү     4.96

 

Өөх, тосны илчлэгийн хэмжээ (ккал)

чидуны тос     8.84

цөцгийн тос     7.16

наран цэцгийн тос     8.84

өөхөн тос     8.54

 

Талх, гурил, будааны илчлэгийн хэмжээ (ккал)

бүхэл үрийн талх     2.22

гоймон     2

цагаан талх     2.19

цагаан будаа     2.14

1-р гурил     4.55

дээд гурил     3.6

шар будаа     2.07

2-р гурил     3.47

хүүхдийн будаа     3.58

гурилан боов     4.4

жигнэмэг     3.53

 

Жимс, ногооны илчлэгийн хэмжээ (ккал)

газрын самар     5.7

хар шош     3.41

алим     0.52

нэрс     0.58

гадил     0.89

бууцай     0.23

цэцэгт байцаа     0.25

холигийн навч     0.15

амтат төмс     0.86 

хүрэн манжин     0.43

байцаа     0.25

чэс     0.25 

улаан лооль     0.19

тоор     0.39

вандуй     0.81

усан үзэм     0.67

хаацай (avocado)     1.6

төмс     0.77

аньс     0.53

шар манжин     0.38

сонгино     0.4

лууван     0.41

өргөст хэмх     0.13

мөөг     0.22

эрдэнэ шиш     0.71

чацаргана     4.14

 

Зарим бэлэн бүтээгдэхүүний илчлэгийн хэмжээ (ккал)

хар борхош (dark chocolate)     5.9

түүрхий (chips)     5.36

элсэн чихэр     3.85

борхоштой зайрмаг     2.16

жимсний чанамал     2.78

өрмөнцөр (вафля)     4.33

 

Архи, дарс, ундааны илчлэгийн хэмжээ (ккал)

“Coca-Cola” ундаа     0.42

жимсний шүүс     0.49

шар айраг     0.43

улаан дарс     0.85

цагаан архи     2.31

Олон орцтой хоолны илчлэгийн хэмжээ

Биеийн жингээ хасах эсвэл барихыг хүсвэл та хоол хүнсэнд агуулагдах илчлэгийн хэмжээг зайлшгүй мэдэж авах шаардлагатай болдог.

Ихэвчлэн жингийн 100 г эсвэл эзлэхүүний 100 мл тутамд агуулагдах илчлэгийн хэмжээг ккал гэсэн нэгжээр хэмжин илэрхийлдэг.

Харин хэрэглэхэд амар байх үүднээс 1 г тутмын илчлэгийг доор жагсаалаа. Та идэх хэмжээгээ энэ тоогоор нь үржүүлэхэд л биед орох илчлэг гарна.

Жишээ нь, 300 г бантан идэх бол 0.85 ккал хэмжээгээр нь үржүүлээд 255 ккал болж байна.

Зарим монгол хоолны илчлэгийн хэмжээ (ккал)

Бантан     0.85

Банш     2.05

Банштай шөл     0.7

Бөөрөнхий мах, гоймонтой шөл     0.8

Бууз     2.05

Гурилтай шөл     0.75

Гоймонтой хуурга     1.8

Гоймонтой шөл     0.8

Мантуун бууз     2.28

Нарийн мах, ногоотой хуурга     1.38

Нийслэл холиг     1.8

Ногоотой хуурга     0.87

Ногоотой шөл     0.7

Сүүтэй хошуу будаа     0.6

Сүүтэй хүүхдийн будаа     0.57

Сүүтэй шар будаа     1.73

Хөц будаатай шөл     0.65

Хуушуур     1.64

Цагаан будаатай хуурга     1.38

Цагаан будаатай шөл     0.88

Цуйван     2

Шорлог     1.4

 

Зарим гадаад хоолны илчлэгийн хэмжээ (ккал)

Tuna salad     0.73

Tandoori chicken     2.47

Sandwich     2.25

Ramen     0.62

Omelette     3.87

Пирожок     0.8

Goulash     0.9

Dim sum     0.41

Spaghetti     0.63

Beef steak     1.33