Та хужийн (Na) дутагдалтай юу? Энэ эрдсийн дутагдал таны биед хэр их хуж байгаагаас биш, харин хэр их ус байгаагаас голчлон хамаарч үүсдэг. Та эмэгтэй, ахимаг настай, одоо эмнэлэгт байгаа бол дутагдалтай байх магадлал илүү өндөр. Танд хужийн (Na) дутагдал байгаа эсэхийг мэдэхийг хүсвэл дараах асуумжийг бөглөөрэй:
Та D аминдэмийн дутагдалтай юу? 65 ба түүнээс дээш насныхны талаас илүү хувьд D аминдэмийн дутагдал байдаг бол аль ч насны тарган хүмүүсийн 90 хүртэл хувьд энэ аминдэм дутагддаг.Та D аминдэмийн дутагдалтай үгүйгээ доорх асуумжийг бөглөн мэдээрэй:
Та цайрын (Zn) дутагдалтай юу? Махыг шалз чанаж идвэл цайрын агууламж нь өндөрсөх ба мах иддэггүй цагаан хоолтон байсан ч сүү хэрэглэдэг л бол цайрын дутагдалд орох магадлал буурдаг болохыг та мэдэх үү?Та цайрын (Zn) дутагдалтай эсэхээ дараах асуумжийг бөглөж мэдээрэй:
Та C аминдэмийн дутагдалтай юу? Та тамхи татаад С аминдэмийн дутагдалд орно гэж бодож байсан уу? Эсвэл биржгэр ширүүн бугалгаа барьж үзэх болгондоо яагаад ийм юм бол оо гэж сониучилж байсан уу?Та С аминдэмийн дутагдалтай үгүйгээ доорх асуумжийг бөглөн мэдээрэй:
Та төмрийн (Fe) дутагдалтай юу? Төмрийн дутагдал дэлхий дээрх хамгийн элбэг тохиолддог хоол тэжээлийн дутагдал гэдгийг та мэдэх үү? Эрүүл мэндэд тустай гэж бодоод байнга гүйж шогших нь таныг төмрийн дутагдалд оруулж ч мэдэх юм. Жилд нэг удаа холын зайн гүйлтийн гондод оролцох ч тийм сайн зүйл биш гэсэн үг.Та төмрийн (Fe) дутагдалтай эсвэл үгүйгээ доорх асуумжийг бөглөж тандаарай:
Та B12 аминдэмийн дутагдалтай юу? Чихрийн шижингээс болоод гар хөл минь бадайрдаг гэж боддог байтал яг үнэндээ B12 аминдэмийн дутагдалтай байж таарсан уу?Цагаан хоолтон болоод 3 жил өнгөрөхөд л энэ аминдэмийн дутагдалтай болдгийг та мэдэх үү?Та B12 аминдэмийн дутагдалтай эсэхээ дараах асуумжийг бөглөн мэдээрэй:
Та А аминдэмийн дутагдалтай юу? Хоолноос гадна энэ аминдэмийн дутагдалд хүргэх олон шалтгаанууд байдаг нь таны хуурай арьс, батгашил, гэдэсний хямрал, байнга ханиад хүрдгийн цаад сэжүүр байж болох тул доорх асуумжийг бөглөөд үзээрэй:
Та шохрын (Ca) дутагдалтай юу? Ясны сийрэгжил, сульдаа, шүд хорхойтох, яс хугарах, үс унах, нүдний болор цайх гээд шохрын дутагдлаар үүсэх эмгэгүүд олон.Та шохрын (Ca) дутагдалтай эсэхээ дараах асуумжийг бөглөн мэдээрэй:
Та B1 аминдэмийн дутагдалтай юу? Идэнгээ цай эсвэл боргол уудаг уу? Таны энэ зуршил B1 аминдэмийн дутагдалд хүргэн уур уцаартайгаас гадна мартамхай, будилуу, юу ч хийх сонирхолгүй болгоод байж болох юм. Та өөрийгөө сорин асуумж бөглөөд үзээрэй:
Та B2 аминдэмийн дутагдалтай юу? Үс унаад хэл памбайгаад байгаагаа жирэмслэлтээс хамгаалах эмээс болсныг олж мэдээд яагаад гэж бодож үзсэн үү? Та B2 аминдэмийн дутагдалтай эсэхээ дараах асуумжийг бөглөн мэдээрэй: