Та урсайн (F) дутагдалтай юу?

Говийн аймгуудын ундны усанд энэ эрдэс хэвийнээс их хэмжээтэй агуулагддаг тул говийн бүсийнхэн санаа зовох шаардлагагүй юм.

Дийлэнх савласан цэвэр усанд урсай огт байдаггүй тул та байгалийн эсвэл гүний худгаар тэжээгдсэн цоргоны ус ундандаа хэрэглэх шаардлагатай.

Энэ эрдэс шүд хорхойтох, яс сийрэгжихээс сэргийлдэг ба хүүхдийн хэрэгцээ томчуудаас 60%-аар илүү байдаг тул та заавал урсайжуулсан шүдний оо хүүхдэдээ авч өгөөрэй.

 

Та ягаагийн (I) дутагдалтай юу?

Манай улсын нийт хөрсний 80 хувьд энэ эрдэс дутагдалтай байдаг тул та ягаажуулсан давс, өндөг зэргийг хэрэглэх шаардлагатай. 

Та ягаагийн дутагдалтай үгүйгээ мэдэхийн тулд доорх асуумжид хариулаарай:

Та гөрийн (Mn) дутагдалтай юу?

Удаан хугацаагаар төмрийн бэлдмэл уухад энэ эрдэс дутагдаж эхэлдэг. Үе үе арьсан дээр тууралт гараад байдаг бол энэ эрдсийн дутагдлын талаар бодоорой. 

Та гөрийн (Mn) дутагдалтай эсэхээ доор мэдээрэй:

Та хорголжийн (Mo) дутагдалтай юу?

Хүүхэд төрсөн цагаасаа эхлээд татаж эхэлсэн бол энэ эрдсийн асуудал үүссэн байж болох юм. Томчуудад харьцангуй ховор тохиолддог ч үүсэх магадлал нь байж л байдаг.

Та хорголжийн (Mo) дутагдалтай үгүйгээ мэдэхийг хүсвэл доор хариулаарай:

Та саргийн (Se) дутагдалтай юу?

Ханиаднаас салдаггүй бол энэ эрдэс танд дутагдаж байж болох юм. Үс өнгөө алдчихлаа л гэж бид ярьдаг, шалтгаан нь сараг дутагдсан байдаг.

Бие махбодь дотор хэвийн хэмжээ нь харьцангуй нарийн хязгаарт хэлбэлздэг тул нэмж хэрэглэх тунгаа тохируулахгүй бол хордлогод хялбархан ордог.

Та саргийн (Se) дутагдалтай эсэхээ дараах асуумжид хариулж мэдээрэй:

Та гүрийн (Mg) дутагдалтай юу?

Та төмөр эсвэл цайрын бэлдмэл тогтмол хэрэглэдэг бол энэ эрдсийн дутагдалд орох магадлалтайгаа мэдэх үү? Наранд гарахгүй байнга дотор байдаг бол бас ийм магадлал үүсдэг. Цаашилбал, таны толгой байнга таллаж өвддөг бол энэ эрдэс дутагдаад байж болох юм.

Та гүрийн (Mg) дутагдалтай үгүйгээ доор мэдээрэй:

Та үнсгийн (K) дутагдалтай юу?

Таны өтгөн хатаж, гэдэс цанхайгаад байдаг бол дутагдсан байх магадлалтай. Хоолны давсаа ихдүүлдэг гэж боддог байтал энэ эрдсийн дутагдлаар таны цусны даралт ихэсдэг байж болох юм.

Та үнсгийн (K) дутагдалтай эсэхээ доороос мэдээрэй:

Та K аминдэмийн дутагдалтай юу?

Энэ аминдэмийн далд дутагдал судас хатуурахад хүргэж, улмаар зүрхний шигдээс өвчний шалтгаан болдог.

Та K аминдэмийн дутагдалтай үгүйгээ мэдэхийг хүсвэл дараах асуумжид хариулаарай:

Та зэсийн (Cu) дутагдалтай юу?

Та цайрын бэлдмэл тогтмол хэрэглэдэг бол зэсийн дутагдалтай болох магадлал нэмэгддэг. Цус багатай гээд төмрийн бэлдмэл уугаад ч нэмэргүй бол зэсийн дутагдлыг сэжиглээрэй. 

Та зэсийн (Cu) дутагдалтай үгүйгээ доор шалгаарай:

Та E аминдэмийн дутагдалтай юу?

Энэ аминдэмийн дутагдал дийлэнхдээ хоолоор E аминдэм хангалтгүй орсноос биш, харин бие түүнийг авч ашиглаж чадахгүйтэй холбоотой байдаг.

Та E аминдэмийн дутагдалтай эсэхээ доор шалгаарай: