Алим ба бүйлстэй будаа

Алим ба бүйлстэй будаа
Тэн: 4

Алим ба бүйлстэй будаа

Бэлтгэх хугацаа: 5 '
Болгох хугацаа: 30 '
Нийт хугацаа: 35 '

Орц:

  • Тутарга, бор будаа эсвэл ээдий, 1 аяга
  • Алим, хатаасан, хэрчсэн, 1/3 аяга
  • Бүйлс, хэрчсэн, хуурсан, 1/3 аяга
  • Яншуй, хэрчсэн, 1 амны халбага
  • Тахианы нуурмаг, нунтаг, 1 амны халбага
  • Алимны шүүс эсвэл хахар, 2/3 аяга
  • Цөцгийн тос, 1 амны халбага
  • Ус, 1 1/2 аяга

Заавар:

  1. Будаа, алим, бүйлс, яншуй, нуурмаг, алимны шүүс, цөцгийн тос, усыг саванд хийнэ.
  2. Үе үе хутган буцалгана.
  3. Таглаад галыг багасгаж 15′ нургиулна.
  4. Будааг сэрээгээр хутган сэвсийлгэнэ.

Тэмдэглэл:

Bulgur – ээдий

Boullion – нуурмаг

Cider – хахар

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

201 g

Нэг хүний авах Илчлэг 182 kcalНийт өөх тос 5gХанасан өөх тос 2gХанаагүй өөх тос 3gЦөсөг 128mgДавс 46mgНүүрс ус 27gШирхлэг 2gЧихэр 6gУураг 8g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Та B12 аминдэмийн дутагдалтай юу?

Чихрийн шижингээс болоод гар хөл минь бадайрдаг гэж боддог байтал яг үнэндээ B12 аминдэмийн дутагдалтай байж таарсан уу?

Цагаан хоолтон болоод 3 жил өнгөрөхөд л энэ аминдэмийн дутагдалтай болдгийг та мэдэх үү?

Та B12 аминдэмийн дутагдалтай эсэхээ дараах асуумжийг бөглөн мэдээрэй:

Исгэлүүр Т10

 

Исгэлүүр Т10 хүний биед нийлэгжиж байдаг исэлдэлтийн эсрэг бодис бөгөөд нас ахих тусам хэмжээ нь багасдаг ба хоол тэжээлээр авдаг ч биеийн хэрэгцээг хангаж чаддаггүй. Зарим хүмүүст, тухайлбал зүрх судасны өвчтэй, чихрийн шижинтэй, хорт хавдартай бол, биед үргэлж дутагддаг. Эрүүл хүмүүс хоногт 300 мг хүртэл тунгаар хоолтой хамт, тэр дундаа шимэгдэлтийг нь нэмэгдүүлэн өөх тостой хоолтой хэрэглэвэл зохистой.

Үйлчлэлүүд:

Хөгшрөлтийн эсрэг, исэлдэлтийн эсрэг үйлчлэлүүд нь аливаа өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх үндэс болдог.

Зүрх судасны дутагдлын шалтгаант хөлийн болон уушгины хаванг багасган амьсгаадалтыг хөнгөлж, ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг. Хамгийн багадаа 4 долоо хоног хэрэглэвэл цусны даралтыг бууруулдаг. Зүрхний шигдээсийн дараах эхний 3 хоног дотор хэрэглэж эхэлбэл уг өвчин дахих, үхлийн шалтгаан болох эрсдлийг бууруулдаг. Зүрх өвддөг хүмүүсийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлдэг. Зүрхний мэс заслын өмнө хэрэглэхэд хагалгааны дараа зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, хэм алдагдлыг бууруулдаг. Мөн цусанд нөж үүсэхээс сэргийлнэ.

Цусны өөх тос бууруулдаг эмийн гаж нөлөөгөөр исгэлүүр Т10 биед багасдаг тул нөхөж хэрэглэх шаардлагатай ба ингэвэл эмийн гаж нөлөө болох элэгний гэмтэл, булчингийн өвдөлтийг багасгадаг.

Чихрийн шижинтэй хүмүүст цусны даралтыг багасгах, зүрх судасны өвчний эрсдлийг бууруулах, цусны чихрийг буулгах дааврын мэдрэг чанарыг нэмэгдүүлэх үйлчлэлтэй.

Хавдрын эсрэг хувилахуйн эмчилгээнээс болж зүрх гэмтэхээс хамгаалдаг. Хавдрын ургалтыг саатуулахаас гадна дутагдалтай хүмүүст уушги, хөх, түрүү булчирхайн хавдраас сэргийлдэг.

Буйл улайх, өвдөх, хавдах, цус гарах үед хэрэглэвэл түргэн эдгээж, буйлны эдийн нөхөн төлжилтийг хурдасгадаг.

ДОХ-ын хам шинж ба хүний дархлал дутлын янтай хүмүүсийн дархлалын үйл ажиллагааг сайжруулдаг.

Эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, үр тогтоох чадварыг сайжруулдаг. Эм бэлгийн өндгөн эсийг хамгаалж, үр тогтох магадлалыг нэмэгдүүлдэг.

Удаан хугацаагаар хэрэглэж чадвал толгойн өвдөлт, толгой таллан өвдөхөөс сэргийлж, тэдгээрийн үргэлжлэх хугацаа, давтамж, өвдөлтийн хүчийг бууруулдаг. Мөн мэдрэл зэхийлтийн эмгэгүүдэд тустай.

Арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, үрчлээг багасгадаг.

Булчингийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, ядаргаа тайлдаг.

Гуурсан хоолой бөглөрөх уушгины архаг өвчнүүд, мөн багтраагийн үед амьсгалын үйл ажиллагааг дэмжиж, амьсгаадалтыг бууруулдаг.

Анхааруулга:

Цусны даралт буулгадаг тул даралт бууруулах эмтэй тохируулж хэрэглэнэ. Цус бүлэгнэлтийг сайжруулдаг тул бүлэн хайлуулах эмийн үйлчлэлийг сулруулдаг.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 200-300 мг буюу 1 ширхэгийг хоолтой хамт хэрэглэнэ. Нэг хүний 30 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 600 мг. Нэг хүний 15 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 15 хоног.

 

Та А аминдэмийн дутагдалтай юу?

Хоолноос гадна энэ аминдэмийн дутагдалд хүргэх олон шалтгаанууд байдаг нь таны хуурай арьс, батгашил, гэдэсний хямрал, байнга ханиад хүрдгийн цаад сэжүүр байж болох тул доорх асуумжийг бөглөөд үзээрэй:

Багиртай алимны шөл

Багиртай алимны шөл
Тэн: 4

Багиртай алимны шөл

Бэлтгэх хугацаа: 10 '
Болгох хугацаа: 40 '
Нийт хугацаа: 50 '

Орц:

  • Цөцгийн тос, 2 амны халбага
  • Шар сонгино, хэрчсэн, 1 ширхэг
  • Алим, арилгаж, голыг нь аваад 8 хуваасан, 2 ширхэг
  • Багир, 2-3 амны халбага
  • Тахиа эсвэл ногооны борш, 2.5 аяга

  • Зөгийн бал, 1 амны халбага
  • Цөцгий, 1/2 аяга
  • Хоолны давс
  • Нимбэгийн шүүс
  • Ногоон сонгино эсвэл яншуй, дээр нь цацах

Заавар:

  1. Дунд зэргийн гал дээр цөцгийн тосыг хайлуулж, сонгино хийгээд 2-3′ хуурна.
  2. Алим нэмээд дахиад 2′ болгоно.
  3. Давс, багир хийж хутгаад 1′ хуурна.
  4. Зөгийн бал, боршийг нэмж буцалгана. Галыг багасгаад алим, сонгино зөөлөртөл 20′ нургиулна.
  5. Шөлийг гал дээрээс авч хөргөөд холиурт няцална. Буцааж савандаа хийгээд халаана.
  6. Цөцгий, нимбэгийн шүүс хийж хутгаад аягална. Яншуй эсвэл ногоон сонгино дээр нь цацна.

Тэмдэглэл:

Curry – багир

Stock – борш

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

277 g

Нэг хүний авах Илчлэг 254 kcalНийт өөх тос 19gХанасан өөх тос 11gХанаагүй өөх тос 7gЦөсөг 55mgДавс 281mgНүүрс ус 16gШирхлэг 1gЧихэр 10gУураг 5g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

 

Та шохрын (Ca) дутагдалтай юу?

Ясны сийрэгжил, сульдаа, шүд хорхойтох, яс хугарах, үс унах, нүдний болор цайх гээд шохрын дутагдлаар үүсэх эмгэгүүд олон.

Та шохрын (Ca) дутагдалтай эсэхээ дараах асуумжийг бөглөн мэдээрэй:

Жармын тос

 

Жармын тос эрдэс, А ба Е амин дэмээс гадна биед үүсдэггүй, заавал гаднаас авах ёстой томоо 3 тосны хүчлүүдийг агуулдаг. Хоногт 4 г хүртэл хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

Үйлчлэлүүд:

Цусны өөх тосны түвшинг, мөн исэлдэлтийг бууруулан зүрх судасны эмгэгээс сэргийлдэг. Ашигтай өөх тосны хэмжээг нэмэгдүүлж, муу өөх тосыг багасгадаг. Цусны даралт бууруулж, зүрхний шигдээс болон тархинд цус харвахаас хамгаална. Судасны дотоод давхаргын үйл ажиллагааг сайжруулдаг.

Үений хэрэх ба яс оролцсон үрэвслийн өвдөлт, хөшилт, хавдалтыг багасгадаг. Өвдөгний бага зэргийн өвдөлтийг намдаана.

Төвлөрөл, ой тогтоолтыг сайжруулж, зөнөгрөл зэрэг насжилттай холбоотой мэдрэлийн эмгэгүүдээс сэргийлэхээс гадна сэтгэл гутралд орох эрсдлийг бууруулдаг. Аливаад үргэлж санаа зовдог хүмүүсийг тайвшруулдаг.

Насжилттай холбоотойгоор нүдний шар толбо зэхийхээс болон сохроход хүргэдэг хүнд хэлбэрүүдээс нь сэргийлдэг.

Эмэгтэйчүүдэд сарын тэмдэг ирэхийн өмнөх өвдөлт, сэтгэл санааны хямралд үр дүнтэй.

Бүдүүн гэдэсний хорт хавдраас сэргийлэхээс гадна нарийн, бүдүүн гэдэсний халдвар, үрэвслийг бууруулах үйлчлэлтэй.

Цусны чихэр эдэд шингэхийг нэмэгдүүлэн чихрийн шижинг эмчлэх, сэргийлэх үйлдэлтэй.

Анхааруулга:

Цус бүлэгнэлтийг удаашруулдаг тул цус гоожимтгой хүмүүст болон мэс заслын өмнө, мөн далайн хоолонд харшилтай бол хориглоно.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 0.5-1 г буюу 1 ширхгийг хэрэглэнэ. Нэг хүний 36 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн  2-3 г. Нэг хүний 18 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 28 хоног.

 

Алим ба армын хачиртай талх

Алим ба армын хачиртай талх
Тэн: 3

Алим ба армын хачиртай талх

Бэлтгэх хугацаа: 5 '
Болгох хугацаа: 5 '
Нийт хугацаа: 10 '

Орц:

  • Арам загас, болгосон, хэрчсэн эсвэл няцалсан, 180 г
  • Алим, хэрчсэн, 1 ширхэг
  • Тараг, чихэргүй, ¼ аяга
  • Бор гич, 1 амны халбага
  • Талх, бүхэл үрийн, 6 зүсэм
  • Хигдэс эсвэл холигийн навч, 3 ширхэг

Заавар:

  1. Арам, алим, тараг, бор гичийг саванд холино.
  2. Холимогийг 3 зүсэм талхан дээр хувааж түрхэнэ.
  3. Дээр нь хигдэс тавьж, зүсэм талх хавсарна.

Тэмдэглэл:

Tuna – арам

Lettuce – хигдэс

Шимт бодисын мэдээлэл

Тэн

3

Нэг хүнд ногдох хэмжээ

186 g

Нэг хүний авах Илчлэг 276 kcalНийт өөх тос 2gХанасан өөх тос 0gХанаагүй өөх тос 2gЦөсөг 1mgДавс 47mgНүүрс ус 58gШирхлэг 11gЧихэр 9gУураг 12g

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох

 

Та ходоодны нугалуурын мушгиа нянгийн халдвартай эсэхээ мэдэх үү?

Хоёр хүн тутмын нэг нь энэ халдварыг тээж явдаг ба таны өөр зүйлээс боллоо гэж бодож явсан ходоод гэдэсний хямрал энэ нянтай холбоотой байгаад зогсохгүй бас шарх, хорт хавдар үүсэхэд бэлэн болсон байж магадгүй тул доорх асуумжийг бөглөн тандаад үзээрэй:

Төмсний холиг

Төмсний холиг
Тэн: 6

Төмсний холиг

Бэлтгэх хугацаа: 20 '
Болгох хугацаа: 25 '
Нэмэлт цаг: 1 цаг
Нийт хугацаа: 1 цаг 45 '

Орц:

  • Төмс, арилгаж шоо хэлбэртэй хэрчсэн, 4 ширхэг
  • Өндөг, том, 3 ширхэг
  • Лууван, вандуй зэрэг холимог ногоо, 280 г
  • Өндөгний сүмс, ½ аяга
  • Чидун, хэрчсэн, 5 амны халбага
  • Нимбэгийн шүүс, ½ амны халбага
  • Бурш, тээрэмдсэн, ½ цайны халбага
  • Гич, тээрэмдсэн, ½ цайны халбага
  • Ногоон гоньд, ½ цайны халбага
  • Хоолны давс

Заавар:

  1. Төмс ба холимог ногоог усанд 15′ давстай буцалгаж шүүнэ.
  2. Өндгийг хүйтэн усанд хийж буцалгаад гал дээрээс авч 10-12′ таглаж тавина. Уснаас гаргаж хөргөнө. Хальсалж, хэрчээд төмс ба ногоотой саванд нэмж бүгдийг нь холино.
  3. Өндөгний сүмс, чидун, нимбэгийн шүүс, бурш, гич, ногоон гоньд тусдаа саванд хийж холино.
  4. Амтлах зэхлэгээ төмсний холимогт хийж хутгана. Хөргөгчинд наанадаж 1 цаг байлгана эсвэл хонуулна.

Тэмдэглэл:

Olive – чидун

Dill – ногоон гоньд

Шимт бодисын мэдээлэл

Тэн

6

Нэг хүнд ногдох хэмжээ

265 g

Нэг хүний авах Илчлэг 310 kcalНийт өөх тос 20gХанасан өөх тос 3gХанаагүй өөх тос 16gЦөсөг 101mgДавс 273mgНүүрс ус 28gШирхлэг 4gЧихэр 2gУураг 7g

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох