Хамрын баруун ба зүүн нүхээр ээлжлэх амьсгал

Энэ амьсгалын дасгал тайвшруулах, сэтгэлийн дарамт хөнгөлөх, цусны даралт буулгах, зүрхний цохилт цөөлөх, ой тогтоолт сайжруулах үйлчлэлтэй.

Нуруу эгц суугаа байрлалд зүүн гараа өвөр дээрээ авч, баруун гараа өргөн долоовор ба дунд хурууг хөмсөг хооронд тавьж, нүдээ аниад гүнзгий амьсгал авч гаргана.

1. Эрхийгээр хамрын баруун нүхийг таглан зүүн нүхээр аажуухан амьсгалаа авна.

2. Долоовроор зүүн нүхийг нэмж таглан амьсгалаа түгжинэ.

3. Эрхийг авч хамрын баруун нүхээр амьсгалаа аажуухан гаргана. Амсхийнэ.

4. Долоовроор зүүнийг таглаад баруунаар амьсгал авна.

5. Эрхийгээр барууныг нэмж таглаад амьсгалаа түгжинэ.

6. Долоовроор зүүнийг нээгээд амьсгалаа аажуухан гаргана. Амсхийнэ.

Дасгалыг 5-10 удаа давтана.