Үхрийн мах, цух, шошийн соёотой гоймонгийн холиг

Үхрийн мах, цух, шошийн соёотой гоймонгийн холиг
Тэн: 8

Үхрийн мах, цух, шошийн соёотой гоймонгийн холиг

Бэлтгэх хугацаа: 20 '
Болгох хугацаа: 25 '
Нийт хугацаа: 20 '

Орц:

  • Сармис, татсан, 3 хумс
  • Буурцганын сүмс, 6 амны халбага
  • Тутаргын дарсны цуу, 1 амны халбага
  • Бурам, 1 амны халбага
  • Гүнждийн тос, 1 амны халбага
  • Цагаан гаа, нунтаг, 1 цайны халбага
  • Улаан халуун чинжүү, нунтаг, ¾ цайны халбага
  • Өндөгний сүмс, 2 амны халбага
  • Ургамлын тос, ¼ аяга
  • Хоолны давс, 2 амны халбага
  • Гоймон, 450 г
  • Цухын цэцлэг, 225 г
  • Чанасан эсвэл хайрсан үхрийн мах, хэрчсэн, 450 г
  • Шар лууван, арилгаж том ширхэгтэй сазадсан, 3 ширхэг
  • Улаан хонхон чинжүү, урт хэрчсэн, 1 ширхэг
  • Шошийн соёо, 2 аяга
  • Ногоон сонгино, нимгэн хэрчсэн, 3 ширхэг
  • Газрын самар, хайрсан, ½ аяга
  • Үсүүний навч, хэрчсэн, ¼ аяга

Заавар:

  1. Сармис, буурцганын сүмс, цуу, бурам, гүнждийн тос, цагаан гаа, халуун чинжүүг холиод өндөгний сүмс нэмж хутгана.
  2. Ургамлын тосыг нарийхан урсгалаар гоожуулангаа хурдан хутгаж цийдмэгжүүлээд хэрэглэх хүртлээ хөргөгчинд хадгална.
  3. Хоолны давстай 3.5-3.8 л усыг буцалтал халаагаад гоймон хийж чанана. Сүүлийн 1′ хугацаанд цухыг гоймон дээр нэмж дөнгөж зөөлөртөл буцалгаад хамтад нь шүүгээд орхино.
  4. Зэхлэгээс бусад бүх орцыг том саванд нийлүүлж холино. Хөргөнө. Идэхийн яг өмнө буурцгана ба цагаан гааны зэхлэг нэмж хутгана.

Тэмдэглэл:

Broccoli floret – цухын цэцлэг

Bean sprout – шошийн соёо

Шимт бодисын мэдээлэл

Тэн

8

Нэг хүнд ногдох хэмжээ

252 g

Нэг хүний авах Илчлэг 425 kcalНийт өөх тос 24gХанасан өөх тос 3gХанаагүй өөх тос 21gЦөсөг 31mgДавс 2025mgНүүрс ус 36gШирхлэг 6gЧихэр 9gУураг 20g

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох