Голхош

Бүйлсээр бүрсэн тахиа
Тэн: 6

Бүйлсээр бүрсэн тахиа

Бэлтгэх хугацаа: 1 цаг 25 '
Болгох хугацаа: 1 цаг
Нийт хугацаа: 2 цаг 25 '

Орц:

  • Тахианы мах, тэнгээр хуваасан, 900 г
  • Өндөгний сүмс, 1/4 аяга
  • Сармис, татсан, 3 ширхэг
  • Амтат жүржийн шүүс, 2 амны халбага
  • Амтат жүржийн шар хальс, сазадсан, 2 цайны халбага
  • Зөгийн бал, 2 цайны халбага
  • Шанц, 1/4 цайны халбага
  • Хоолны давс, 3/4 цайны халбага
  • Бурш, 1/2 цайны халбага
  • Талхны үйрмэг, нарийн ширхэгтэй, 1 аяга
  • Бүйлс, хэрчсэн, 1/2 аяга
  • Чидуны тос, 3 амны халбага

Заавар:

  1. Өндөгний сүмс, сармис, амтат жүржийн шүүс, хальс, зөгийн бал, 1/8 цайны халбага шанц, 1/4 цайны халбага давс, 1/4 цайны халбага буршийг саванд холино.
  2. Тахианы махыг нэмж, үе үе ил гарсан махыг эргүүлэн 1 цаг хөргөгчинд хийнэ.
  3. Үлдсэн шанц, давс, бурш, талхын үйрмэг, бүйлс, чидуны тосыг саванд холино.
  4. Тахианы махыг гаргаж, нэг нэгээр нь хуурай холимогт өнхрүүлээд тосолсон барих саванд эгнүүлж хийнэ.
  5. Зууханд 180 хэмд 1 цаг буюу борлож, сэрээгээр хатгахад хялбархан зоогдох хүртэл барина.

Шимт бодисын мэдээлэл

Тэн

6

Нэг хүнд ногдох хэмжээ

255 g

Нэг хүний авах Илчлэг 369 kcalНийт өөх тос 22gХанасан өөх тос 3gХанаагүй өөх тос 19gЦөсөг 17mgДавс 668mgНүүрс ус 33gШирхлэг 4gЧихэр 9gУураг 12g

Далайлсан үхрийн махны хэрчмийн шорлог
Тэн: 4

Далайлсан үхрийн махны хэрчмийн шорлог

Бэлтгэх хугацаа: 10 '
Болгох хугацаа: 10 '
Нэмэлт цаг: 1 цаг
Нийт хугацаа: 1 цаг 20 '

Орц:

  • Үхрийн зүрэм мах, 650 г
  • Буурцганын сүмс, 1/3 аяга
  • Ногоон сонгино, нимгэн хэрчсэн, 1 ширхэг
  • Сармис, нарийн татсан, 2 хумс
  • Бор элсэн чихэр, 2 амны халбага
  • Гүнждийн үр, хайрсан, 1 амны халбага
  • Гүнждийн тос, 1 амны халбага
  • Цагаан гааны үндэс, нарийн татсан, 1 цайны халбага

Заавар:

  1. Зүрмээс өөхийг нь өөлж авна. Ширхгийн дагуу 7 мм орчим зузаантай хэрчинэ.
  2. Буурганын сүмс, ногоон сонгино, сармис, бор элсэн чихэр, гүнждийн үр, гүнждийн тос, цагаа гааг шилэн саванд хийж, махны хэрчмүүдийг нэмээд хооронд нь холино. Хөргөгчинд 1.5-2 цаг тавьж далайлна.
  3. Махыг гаргана. Далайлгыг хадгална. Махыг 30′ усанд дэвтээсэн модон шоронд сүлбэнэ.
  4. Дунд зэргийн гал дээр 175-205 хэмд махыг хадгалсан далайлгаар үе үе шавшин 8-9′ шарна.

Тэмдэглэл:

Soy sauce – буурцганын сүмс

Marinate – далайлах

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

207 g

Нэг хүний авах Илчлэг 154 kcalНийт өөх тос 8gХанасан өөх тос 2gХанаагүй өөх тос 6gЦөсөг 19mgДавс 124mgНүүрс ус 13gШирхлэг 1gЧихэр 9gУураг 7g

Сармистай цацагт хяруул
Тэн: 4

Сармистай цацагт хяруул

Бэлтгэх хугацаа: 20 '
Болгох хугацаа: 1 цаг
Нийт хугацаа: 1 цаг 20 '

Хайрсан сармисыг талхан дээр няцалж түрхээд хамт иднэ.

Орц:

  • Цацагт хяруулын цээж мах, 450 г
  • Сармис, 20 хумс
  • Чидуны тос, 2 амны халбага
  • Шарз, 2 амны халбага
  • Цагаан дарс, чихэргүй, 120 мл
  • Далмарга, хатаасан, 1 цайны халбага
  • Ишгэн шаваг, 1 цайны халбага
  • Хоолны давс, 1/2 цайны халбага
  • Бурш, нунтагласан, 1/2 цайны халбага

Заавар:

  1. Мах ба сармисыг барих савандаа хийнэ.
  2. Чидуны тосоор шүршиж, шарз ба дарсыг нэмнэ.
  3. Далмарга, ишгэн шаваг, бурш цацаад таглана.
  4. Зуухан дотор 190 хэмд, махан дотор 80 хэмд хүргэн 1 цаг орчим барина.

Тэмдэглэл:

Brandy – шарз

Rosemary – далмарга

Tarragon – ишгэн шаваг

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

170 g

Нэг хүний авах Илчлэг 330 kcalНийт өөх тос 15gНүүрс ус 6gУураг 32g