Хачир

Алим ба бүйлстэй будаа
Тэн: 4

Алим ба бүйлстэй будаа

Бэлтгэх хугацаа: 5 '
Болгох хугацаа: 30 '
Нийт хугацаа: 35 '

Орц:

  • Тутарга, бор будаа эсвэл ээдий, 1 аяга
  • Алим, хатаасан, хэрчсэн, 1/3 аяга
  • Бүйлс, хэрчсэн, хуурсан, 1/3 аяга
  • Яншуй, хэрчсэн, 1 амны халбага
  • Тахианы нуурмаг, нунтаг, 1 амны халбага
  • Алимны шүүс эсвэл хахар, 2/3 аяга
  • Цөцгийн тос, 1 амны халбага
  • Ус, 1 1/2 аяга

Заавар:

  1. Будаа, алим, бүйлс, яншуй, нуурмаг, алимны шүүс, цөцгийн тос, усыг саванд хийнэ.
  2. Үе үе хутган буцалгана.
  3. Таглаад галыг багасгаж 15′ нургиулна.
  4. Будааг сэрээгээр хутган сэвсийлгэнэ.

Тэмдэглэл:

Bulgur – ээдий

Boullion – нуурмаг

Cider – хахар

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

201 g

Нэг хүний авах Илчлэг 182 kcalНийт өөх тос 5gХанасан өөх тос 2gХанаагүй өөх тос 3gЦөсөг 128mgДавс 46mgНүүрс ус 27gШирхлэг 2gЧихэр 6gУураг 8g

Лоолийн хайрмаг
Тэн: 4

Лоолийн хайрмаг

Бэлтгэх хугацаа: 10 '
Болгох хугацаа: 15 '
Нийт хугацаа: 25 '

Орц:

  • Гурил, 1 аяга
  • Хөөлгөх нунтаг, 1 цайны халбага
  • Бор элсэн чихэр, 1 цайны халбага
  • Хоолны давс, 3/4 цайны халбага
  • Хаанаг, нунтаг, 1/4 цайны халбага
  • Лооль, том хуваасан, 500 г
  • Сонгино, татсан, 1 амны халбага
  • Яншуй, татсан, 1 амны халбага
  • Мушин сүмс, 1/2 цайны халбага
  • Өндөг, том, 2 ширхэг

Заавар:

  1. Томхон саванд гурил, хөөлгөх нунтаг, бор элсэн чихэр, давс, хаанагийг холино.
  2. Лоолийг том хэрчээд сонгино, яншуй, мушин сүмстэй хамт гурилын холимог руу хийнэ. Холихгүй.
  3. Өндгийг хутгаж, гурил ба лоолийн холимог руу нэмээд сэрээгээр хөнгөхөн холино.
  4. Хайруулын тавагт 6 мм орчим үе үүсгэн ургамлын тос халаагаад зуурмагаас амны халбагаар хутган авч халуун тос руу хийнэ. Халбаганы араар дарж хавтайлган алтан шаргал болтол хайраад эргүүлж нөгөө талыг мөн адил болгоно.

Тэмдэглэл:

Worcestershire sauce – мушин сүмс

Basil – хаанаг

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

167 g

Нэг хүний авах Илчлэг 279 kcalНийт өөх тос 3gХанасан өөх тос 1gХанаагүй өөх тос 2gЦөсөг 93mgДавс 603mgНүүрс ус 52gШирхлэг 2gЧихэр 3gУураг 10g