Амтат төмс ба газрын самрын шөл

Амтат төмс ба газрын самрын шөл
Тэн: 6

Амтат төмс ба газрын самрын шөл

Бэлтгэх хугацаа: 20 '
Болгох хугацаа: 55 '
Нийт хугацаа: 1 цаг 15 '

Орц:

  • Ургамлын тос, 1 амны халбага
  • Сонгино, том, хэрчсэн, 1 ширхэг
  • Сармис, татсан, 2 хумс
  • Цагаан гааны үндэс, татсан, 2 цайны халбага
  • Зираа, нунтаг, 1 ½ цайны халбага
  • Үсүүний үр, тээрэмдсэн, 1 ½ цайны халбага
  • Шанц, нунтаг, ½ цайны халбага
  • Лиш, тээрэмдсэн, 1 чимх
  • Лооль, хэрчсэн, 3 ширхэг
  • Амтат төмс, хэрчсэн, 680 г
  • Шар лууван, хэрчсэн, 1 ширхэг
  • Ус, 1 л
  • Хоолны давс, 1 цайны халбага
  • Газрын самар, хуурсан, хэрчсэн, 60 г
  • Бүрчиг, тээрэмдсэн, 1 чимх
  • Газрын самрын цөцгий, 2 амны халбага
  • Лишийн навч, хэрчсэн, 1 атга

Заавар:

  1. Дунд зэргийн гал дээр ургамлын тосыг халааж, сонгино нэмэн бага зэрэг боролтол хуурна.
  2. Сармис, цагаан гаа, зираа, лиш, шанц, үсүү холино. Мөн лооль, амтат төмс, шар лууван нэмж 5′ хуурна.
  3. Давс ба ус нэмж, зөөлөн гал дээр 30′ буцалгана.
  4. Гал дээрээс авч, хөргөөд, холиурт няцална. Буцааж савандаа хийгээд бүрчиг, газрын самрын цөцгий хутган халааж, аягалаад, лишийн навч цацна.

Тэмдэглэл:

Clove – лиш

Cayenne – бүрчиг

Cilantro – лишийн навч

Шимт бодисын мэдээлэл

Тэн

6

Нэг хүнд ногдох хэмжээ

415 мл

Нэг хүний авах Илчлэг 168 kcalНийт өөх тос 11gХанасан өөх тос 1gХанаагүй өөх тос 10gДавс 457mgНүүрс ус 15gШирхлэг 4gЧихэр 4gУураг 5g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох