Шар луувангийн бялуу

Шар луувангийн бялуу
Тэн: 24

Шар луувангийн бялуу

Бэлтгэх хугацаа: 20 '
Болгох хугацаа: 1 цаг
Нийт хугацаа: 1 цаг 20 '

Зайрмагтай бүүр ч амттай.

Орц:

  • Гурил, 480 г
  • Хөөлгөх нунтаг, 2 цайны халбага
  • Амны хужир, 1 цайны халбага
  • Хоолны давс, 1/2 цайны халбага
  • Шанц, нунтаг, 1 цайны халбага
  • Задь, нунтаг, 1/2 цайны халбага
  • Хамхай, нунтаг, 1/2 цайны халбага
  • Өндөг, 4 ширхэг
  • Анхилзын ханд, 2 цайны халбага
  • Элсэн чихэр, 230 г
  • Ургамлын тос, 300 мл
  • Шар лууван, сазадсан, 480 г
  • Хан боргоцой, няцалсан, 560 г
  • Наргил, нунтаг, 120 г
  • Хушга, хэрчсэн, 240 г
  • Үзэм, 240 г

Заавар:

  1. Барих саваа тосолно.
  2. Гурил, хөөлгөх нунтаг, амны хужир, давс, шанц, задийг холино.
  3. Өөр саванд өндөг, элсэн чихэр, анхилзыг хольж хутгана. Эхлээд ургамлын тос нэмж холино.
  4. Дараа нь хуурай холимогоо бага бага дээр нь нэмж хутгана.
  5. Эцэст нь шар лууван, хан боргоцой, наргил, хушга, үзэм нэмж холино.
  6. Тосолсон савандаа жигд тараан хийнэ.
  7. Урьдчилж 175 хэм хүртэл халаасан зууханд хийгээд 60′ хүртэл хугацаагаар барина. Хутганы үзүүр дүрээд гаргахад наалдсан зүйлгүй бол болсон гэж үзнэ.

Тэмдэглэл:

Allspice – хамхай

Шимт бодисын мэдээлэл

Тэн

24

Нэг хүнд ногдох хэмжээ

127 g

Нэг хүний авах Илчлэг 262 kcalНийт өөх тос 14gХанасан өөх тос 1gХанаагүй өөх тос 13gЦөсөг 31mgДавс 24mgНүүрс ус 31gШирхлэг 2gЧихэр 14gУураг 3g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох