Жимсний шарчиг

Жимсний шарчиг
Тэн: 12

Жимсний шарчиг

Бэлтгэх хугацаа: 10 '
Болгох хугацаа: 30 '
Нийт хугацаа: 40 '

Алим, гүзээлзгэнэ, тоор зэрэг чихэрлэг жимсээр хийнэ.

Орц:

  • Гурил, 200 г
  • Хөөлгөх нунтаг, 8 г
  • Амны хужир, 3 г
  • Хоолны давс, 1.8 г
  • Хуурай сүү, 30 г
  • Цөцгийн тос, хайлсан, 100 г
  • Цөмбөө самар, 200 г
  • Алим, хэрчсэн, 1000 г

Заавар:

  1. Барих савандаа хэрчсэн алимаа тарааж хийнэ.
  2. Цөмбөө самар дээгүүр нь цацна.
  3. Гурил, хөөлгөх нунтаг, амны хужир, хоолны давс, хуурай сүүг хамтад нь өөр саванд холиод самар ба алимыг хучин дээр нь цацна.
  4. Шингэн цөцгийн тосыг жигд тараан шүршинэ.
  5. Урьдчилан халаасан зууханд 175 хэмд алим зөөлөрч, гурилын нунтаг бага зэрэг боролтол 30′ барина.

Тэмдэглэл:

Baking powder – хөөлгөх нунтаг

Baking soda – амны хужир

Pecan – цөмбөө

Шимт бодисын мэдээлэл

Тэн

12

Нэг хүнд ногдох хэмжээ

130 g

Нэг хүний авах Илчлэг 288 kcalНийт өөх тос 19.1gНүүрс ус 28gШирхлэг 4.1gЧихэр 10.8gУураг 4.4g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох