Төрөх дөхсөнийг илтгэх шинжүүд юу вэ?

Төрөх дөхөхөөр гэнэт гарч явмаар эсвэл гэрээ цэвэрлэмээр санагддаг нь байгалийн зөн совинтой холбоотой. Ингэх нь хүүхэд доошилж, жингээрээ төрөх замаа тэлж бэлтгэхэд тустай байдаг. 

37-р долоо хоногоос хойш умайн хүзүү зөөлөрч тэлэхтэй зэрэгцээд амыг нь бөглөж байсан шаравтар эсвэл цусархаг салс доош гардаг. Мөн ураг орчмын ус хальс нь хагарснаар доош гарч магадгүй.

Умай агших, ууц нуруугаар өвдөх, ойр ойрхон шээх нь мөн л төрөх дөхсөний шинжүүд.

Шөнийн цагаар өвдөж эхэлсэн бол завсар зайгаар нь аль болох сайн унтаж амрахыг хичээгээрэй. Харин өдөр эхэлсэн бол аль болох босож яван идэвхтэй байж төрөх зам бэлтгэхэд туслаарай.

Байрлалаа байнга солих нь төрөлтийн өвдөлтийг давахад тусалдаг. Бүлээн шүршүүрт орох нь өвдөлт намдаадаг. Хамраараа гүнзгий амьсгал авч, эрүүгээ суллан амаараа гаргахад өвдөлт багасдаг. Нөхөр тань илж тайвшруулан хамт байвал өвдөлт бас хөнгөн болдог. Таныг тайвшруулдаг ямар нэгэн юм хийх нь бас ийм нөлөөтэй.

 

Та эрүүл төрөлт ба хөхүүл үе хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүл төрөлт ба хөхүүл үе