Улаан махирсны хатаасан жимс

 

Улаан махирс чэсэнцэрийн овгийн Lycium barbarum зүйлийн навчит ургамал. Энэ ургамлын жимсийг хатааж, халуун усанд хандлан цай болгож уухаас гадна дэвтээсэн жимсийг хоногт 15 г хүртэл хэмжээтэй хэрэглэхэд эрүүл мэндэд хоргүй.

Үйлчлэлүүд:

Исэлдэлтийн болон үрэвслийн эсрэг үйлдэл нь аливаа өвчнөөс сэргийлж эсийг хамгаалдаг.

Ханиад томууны эсрэг дархлааг дэмжиж, томуугийн тарилгын үр дүнг нэмэгдүүлдэг.

Хавдрын ургалтыг саатуулж, хавдрын эмчилгээний үр нөлөөг сайжруулна.

Арьсыг хэт ягаан туяа болон хөгшрөлтөөс хамгаална.

Чихрийн шижинтэй хүмүүст ашигтай өөх тосыг цусанд нэмэгдүүлдэг. Цусны чихрийг бууруулж, зохицуулах дааврын нийлэгжилтийг дэмждэг.

Сэтгэл гутрал, санаа зоволтыг багасгадаг.

Нойрны чанарыг сайжруулж, эрч хүч нэмэхээс гадна анхаарал төвлөрөлтийг нэмэгдүүлэн тайвшруулдаг.

Архинаас болж элэг өөхлөхийг саатуулдаг.

Илчлэг ба чихэр багатай атлаа амин чухал 8 шүвтэн хүчлийг бүгдийг нь агуулдаг учир уургийн хэрэгцээг бүрэн нөхөж жин хасахад тусалдаг.

Үргүйдлийн эсрэг эр бэлгийн эсийн тоог нэмэгдүүлж, бэлгийн чадавхи ба дааврыг нэмэгдүүлдэг.

Тарган, цусны даралт ихтэй хүмүүсийн цусны өөх тосыг бууруулж, зүрхний өвчнөөс хамгаална.

Насжилттай холбоотой торлог бүрхүүл ба шар толбоны эмгэгээс сэргийлнэ.

Анхааруулга:

Цус шингэлэх, чихрийн шижин эмчлэх, цусны даралт буулгах эм хэрэглэж байгаа бол зохицуулж хэрэглэнэ.

Энэ овгийн бусад ургамалд харшилтай бол хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэх заавар:

Эрүүл амьдрах зорилгоор хоногт 5 г буюу 25 ширхэг хатаасан жимсийг 75-80 хэмийн халуун усанд дэвтээж хэрэглэнэ. Нэг хүний 16 хоногийн хэрэглээ.

Эмчилгээний тун хоногийн 15 г. Нэг хүний 6 хоногийн эмчилгээ. Эмчилгээ үргэлжлэх хугацаа 14 хоног.