ӨМНӨХ ҮГ
Энэхүү эрүүл мэндийн талбараас зөвлөгөө, үйлчилгээ авахаасаа өмнө үйлчилгээний нөхцөлтэй танилцаарай.
Хэрэв та ойлгохгүй байвал уг талбарын үйлчилгээнээс татгалзаарай.
БИДНИЙ ТУХАЙ
Энд тавигдсан мэдээллийг мэргэжлийн эмч бэлтгэдэг бөгөөд ЭРҮҮЛ АМЬДАРЪЯ, ТАНЫ ХУВИЙН ЭМЧ, ЦАХИМ ЭМНЭЛЭГ гэсэн 3 талбараар дамжуулан танд эрүүл мэндийн цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьдог.
ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ
Таны хувийн мэдээллийг бид зөвхөн уг талбарт бүртгүүлэх, нэвтрэх, үйлчилгээ авахад ашигладаг.
ЭРҮҮЛ МЭНДТЭЙ ХОЛБООТОЙ АСУУМЖ, ЗӨВЛӨГӨӨ, ҮЙЛЧИЛГЭЭ
Та өөрийн эрүүл мэндтэй холбоотой мэдээллийг зөв бөглөх ёстой. Тэгсэн хэдий ч хүн бүрийн бие махбодь өөр учраас энэ талбарт байгаа мэдээлэл, зөвлөгөө танд заавал таарах албагүй. Энд тавигдсан мэдээлэл дийлэнх хүмүүст таардаг нь батлагдсан ерөнхий мэдээлэл болохыг ойлгох хэрэгтэй. Та өөрт тохирсон мэдээлэл хийгээд оношилгоо, эмчилгээний үйлчилгээг ЦАХИМ ЭМНЭЛЭГт цаг товлон авах боломжтой.
Энд тавигдсан болон тавигдаагүй мэдээлэл, зөвлөгөөний улмаас цаг хугацаа алдсан, өвчин оношлогдоогүй, буруу оношлогдсон, эмчилгээ оноогүй, үр дүнгүй, өвчин хүндэрсэн, амь насаа алдсан зэрэг аливаа хариуцлагыг бид хүлээхгүй болно. Энэ нь маш олон шалтгаантай бөгөөд үүнд таны ойлголтын зөрүү, хувийн онцлог, мэдээлэл зөвлөгөө авсан цаг хугацааны зохистой байдал, анагаах ухааны ололтын түвшин, хүний мэдлэгийн цар хүрээ, аливаа агуулагдахуунд бүгдийг багтаах боломжгүй байх давагдашгүй хүчин зүйл зэрэг олон шалтгаанууд багтана.
Та эндээс олж авсан мэдээллээ өөрийн өрхийн эмч эсвэл эмчлэгч эмчтэй хуваалцах нь зүйтэй.
НАС БА ОЙЛГОХ ЧАДВАР
ТӨЛБӨР
Цахим хэлбэрээр хүргэсэн мэдээллийг та ашиглаагүй эсэхээс үл хамааран төлбөр ямар ч тохиолдолд буцаагдахгүйг анхаараарай.
Сүүлд шинэчилсэн: 2025 оны 3-р сарын 25