Шар лууван ба наргилын сүүтэй зутан шөл

Шар лууван ба наргилын сүүтэй зутан шөл
Тэн: 4

Шар лууван ба наргилын сүүтэй зутан шөл

Бэлтгэх хугацаа: 5 '
Болгох хугацаа: 1 цаг 15 '
Нийт хугацаа: 1 цаг 20 '

Бэлэн шөл хэрэглээгүй, үнээний сүү ороогүй зутан шөл.

Орц:

  • шар лууван, арилгаж том хэрчсэн, 1000 г
  • наргилын сүү, 400 мл
  • буурцганын сүмс, 15 мл
  • шанц, нунтагласан, 5 г
  • шар сонгино, арилгаж хэрчсэн, 70 г
  • мөхлөгийн навч, 1 ширхэг
  • сармис, арилгаж татсан, 15 г
  • бурш, нунтагласан, 20 мг
  • хоолны давс, 3 г
  • чидуны тос, 30 мл

Заавар:

1. Шар лууван, чидуны тосны тал, давс, буршийг хольж зууханд 220 хэмд 40 минут гадна тал нь борлотол барина.

2. Сонгино, сармис, чидуны тосны үлдсэнг зөөлөн гал дээр хуурч, шар лууван, мөхлөгийн навч, шанц, буурцганын сүмс, 500 мл цэвэр ус нэмээд 20 минут буцалгаад хөргөнө.

3. Хөрсөн шөлнөөс мөхлөгийн навчийг гаргаж хаяад холиурт боловсруулна.

4. Шөлийг халаагаад наргилын сүү нэмж хутгана.

Тэмдэглэл:

Coconut milk – наргилын сүү

Soy sauce – буурцганын сүмс

Cinnamon – шанц

Bay leaf (лавровый лист) – мөхлөгийн навч

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

370 ml

Нэг хүний авах Илчлэг 329Нийт өөх тос 24gХанасан өөх тос 18gЗавсрын өөх тос 0gХанаагүй өөх тос 4gЦөсөг 0mgДавс 672mgНүүрс ус 28gШирхлэг 9gЧихэр 10gУураг 5g

 

 

Та эрүүл хооллох хөтөлбөрт дараах холбоосоор орж нэгдээрэй:

Эрүүлээр хооллох