Амттан

Жимсний шарчиг
Тэн: 12

Жимсний шарчиг

Бэлтгэх хугацаа: 10 '
Болгох хугацаа: 30 '
Нийт хугацаа: 40 '

Алим, гүзээлзгэнэ, тоор зэрэг чихэрлэг жимсээр хийнэ.

Орц:

  • Гурил, 200 г
  • Хөөлгөх нунтаг, 8 г
  • Амны хужир, 3 г
  • Хоолны давс, 1.8 г
  • Хуурай сүү, 30 г
  • Цөцгийн тос, хайлсан, 100 г
  • Цөмбөө самар, 200 г
  • Алим, хэрчсэн, 1000 г

Заавар:

  1. Барих савандаа хэрчсэн алимаа тарааж хийнэ.
  2. Цөмбөө самар дээгүүр нь цацна.
  3. Гурил, хөөлгөх нунтаг, амны хужир, хоолны давс, хуурай сүүг хамтад нь өөр саванд холиод самар ба алимыг хучин дээр нь цацна.
  4. Шингэн цөцгийн тосыг жигд тараан шүршинэ.
  5. Урьдчилан халаасан зууханд 175 хэмд алим зөөлөрч, гурилын нунтаг бага зэрэг боролтол 30′ барина.

Тэмдэглэл:

Baking powder – хөөлгөх нунтаг

Baking soda – амны хужир

Pecan – цөмбөө

Шимт бодисын мэдээлэл

Тэн

12

Нэг хүнд ногдох хэмжээ

130 g

Нэг хүний авах Илчлэг 288 kcalНийт өөх тос 19.1gНүүрс ус 28gШирхлэг 4.1gЧихэр 10.8gУураг 4.4g

Талхны бэмбэг
Тэн: 6

Талхны бэмбэг

Бэлтгэх хугацаа: 15 '
Болгох хугацаа: 55 '
Нийт хугацаа: 1 цаг 10 '

Орц:

  • Талх, жижиглэсэн, 2 аяга
  • Бор элсэн чихэр, 1⁄2 аяга
  • Сүү, 1/2 л
  • Өндөг, хутгасан, 4 ширхэг
  • Шанц, нунтаг, 1⁄4 цайны халбага
  • Анхилзын ханд, 1⁄2 цайны халбага
  • Цөцгийн тос, 4 цайны халбага
  • Хоолны давс, 1 чимх

Заавар:

  1. Талхыг сүүнд дэвтээнэ.
  2. Бор элсэн чихэр, цөцгийн тос, өндөг, шанц, давс, анхилзыг дээр нь асган холино. Үзэм 1/3 аяга нэмж болно.
  3. Тосолсон барих савандаа хийнэ.
  4. Зууханд 190 хэмд 40′ барина.

Шимт бодисын мэдээлэл

Тэн

6

Нэг хүнд ногдох хэмжээ

143 g

Нэг хүний авах Илчлэг 312 kcalНийт өөх тос 11gХанасан өөх тос 5gХанаагүй өөх тос 6gЦөсөг 138mgДавс 581mgНүүрс ус 42gШирхлэг 2gЧихэр 5gУураг 12g

Шар луувангийн бялуу
Тэн: 24

Шар луувангийн бялуу

Бэлтгэх хугацаа: 20 '
Болгох хугацаа: 1 цаг
Нийт хугацаа: 1 цаг 20 '

Зайрмагтай бүүр ч амттай.

Орц:

  • Гурил, 480 г
  • Хөөлгөх нунтаг, 2 цайны халбага
  • Амны хужир, 1 цайны халбага
  • Хоолны давс, 1/2 цайны халбага
  • Шанц, нунтаг, 1 цайны халбага
  • Задь, нунтаг, 1/2 цайны халбага
  • Хамхай, нунтаг, 1/2 цайны халбага
  • Өндөг, 4 ширхэг
  • Анхилзын ханд, 2 цайны халбага
  • Элсэн чихэр, 230 г
  • Ургамлын тос, 300 мл
  • Шар лууван, сазадсан, 480 г
  • Хан боргоцой, няцалсан, 560 г
  • Наргил, нунтаг, 120 г
  • Хушга, хэрчсэн, 240 г
  • Үзэм, 240 г

Заавар:

  1. Барих саваа тосолно.
  2. Гурил, хөөлгөх нунтаг, амны хужир, давс, шанц, задийг холино.
  3. Өөр саванд өндөг, элсэн чихэр, анхилзыг хольж хутгана. Эхлээд ургамлын тос нэмж холино.
  4. Дараа нь хуурай холимогоо бага бага дээр нь нэмж хутгана.
  5. Эцэст нь шар лууван, хан боргоцой, наргил, хушга, үзэм нэмж холино.
  6. Тосолсон савандаа жигд тараан хийнэ.
  7. Урьдчилж 175 хэм хүртэл халаасан зууханд хийгээд 60′ хүртэл хугацаагаар барина. Хутганы үзүүр дүрээд гаргахад наалдсан зүйлгүй бол болсон гэж үзнэ.

Тэмдэглэл:

Allspice – хамхай

Шимт бодисын мэдээлэл

Тэн

24

Нэг хүнд ногдох хэмжээ

127 g

Нэг хүний авах Илчлэг 262 kcalНийт өөх тос 14gХанасан өөх тос 1gХанаагүй өөх тос 13gЦөсөг 31mgДавс 24mgНүүрс ус 31gШирхлэг 2gЧихэр 14gУураг 3g