Хуурга

Үхрийн мах, шар лууван, цух, улаан хонхон чинжүүтэй хуурга

Тэн: 4

Үхрийн мах, шар лууван, цух, улаан хонхон чинжүүтэй хуурга

Бэлтгэх хугацаа:
15 '
Болгох хугацаа:
10 '
Нийт хугацаа:
25 '

Цаг давчуу үед түргэн хооллох боломжийг олгох ба цагаан будаа агших зуур бэлэн болно.


Орц:

  • Чидуны тос, 30 мл
  • Үхрийн мах, далбагар нимгэн зүссэн, 450 г
  • Цух, том хэрчсэн, 135 г
  • Улаан хонхон чинжүү, урт нарийн хэрчсэн, 150 г
  • Лууван, урт нимгэн зүссэн, 120 г
  • Ногоон сонгино, хэрчсэн, 15 г
  • Сармис, нарийн татсан, 5 г
  • Буурцганын сүмс, 30 мл
  • Гүнждийн үр, 6 г
  • Агшаасан тутарга, 180 г

Заавар:

1. Дундаас дээш халаасан гал дээр шанаган тогоонд тосоо халаагаад үхрийн махаа борлох хүртэл хуурна.

2. Үхрийн махаа хажуу тийш нь зайчлаад хонхон чинжүү, цух, лууван, ногоон сонгино, сармис хийж ногоог зөөлөртөл болгоно.

3. Ногоогоо үхрийн махтай холиод буурцганын сүмс, гүнждийн үрээр амтлаад нэмж хуурна.

Тэмдэглэл:

Буурцганын сүмс, сармис хийсэн учраас давс хэрэглэхгүй байгааг анзаараарай. Цухын ишийг тусад нь салган авч, хатуу гадар хэсгийг нь хальсалж хаяад, нимгэн хэрчиж хуураарай.

Broccoli – цух

Sesame seed – гүнждийн үр

Шимт бодисын мэдээлэл

Тэн

4

Нэг хүнд ногдох хэмжээ

280g

Нэг хүний авах

Илчлэг 459 ккалНийт өөх тос 27gХанасан өөх тос 8gЗавсрын өөх тос 1gХанаагүй өөх тос 16gЦөсөг 98mgДавс 534mgНүүрс ус 22gШирхлэг 3gЧихэр 3gУураг 33g